Энэ удаад "Байр суурь" буландаа Ерөнхийлөгч асан Х.Баттулгын Сар шинийн мэндчилгээний талаар хэн, юу өгүүлснийг онцлоё.

Х.Баттулга “"Хилэнт эх” хэмээх Модон луу жилийн сар шинийн мэндийг Монгол түмэндээ дэвшүүлье. Хөгшдийн магнай тэнийн, хүүхдийн инээд цалгиж, залуусын аз хийморь босоо байхын ерөөл өргөе.

Хөх Монголын тусгаар тогтнол батжин бэхжиж, эх оронтойгоо үлдэх эсэхийг шийдэх хариуцлагатай жил гарч буйг санацгаан Монгол хүний саруул ухаанаар хамтдаа зүтгэцгээе! Хөх Монгол мөнх оршиж, мандан бадрах болтугай! хэмээсэн юм. 

Тэгвэл түүнийг мэндчилгээндээ “Тусгаар тогтнолоор айлгасан” гэх нь тэр. Тодруулбал, тэрбээр мэндчилгээндээ “Эх оронтойгоо үлдэх эсэхийг шийдэх хариуцлагатай жил гарч буйг санацгаан Монгол хүний саруул ухаанаар хамтдаа зүтгэцгээе” гэсэн нь түмэн олны дургүйцлийг төрүүлээд авав.

Тухайлбал, АН-ын дарга асан С.Эрдэнэ өөрийн твиттер хуудаснаа “Харин энэ жилийн сонгуулиар АН маань Женкогийн урвагчдаас салж орвол ялах болно. Сүүлийн найман жилийн АН-ын ялагдлыг Женко гэгч урвагч МАН-тай хамтарч зохион байгуулсан. Түүний хорлон сүйтгэх ажиллагаа ганц АН-ыг биш Монголыг сүйрүүлэх бодит аюултай гэдгийг бүх Монголчууд бүү март” хэмээжээ.