Цасанд суусан гэх дуудлага мэдээллийн дагуу өчигдөр /02.19/ онцгой байдлын алба хаагчид дараах аврах ажиллагааг гүйцэтгэжээ.

Сүхбаатар аймагт 8 хүүхэд, 6 иргэн:
Эрдэнэцагаан сум. Хөндлөн хайлааст багийн “Үхэр чулуу” гэдэг газар суудлын автомашин цасанд сууж, эвдэрсэн тухай дуудлагыг 02.19-ний өдрийн 17:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн алба хаагчид 30 км зам туулан 19:20 цагт очиход  тус сумын Бадрах багийн "Араатын-Уул" гэдэг газраас Эрдэнэцагаан сумын чиглэлд 14 зорчигчтой (8 нь хүүхэд)  зорчиж явсан иргэн Э-ийн "Пробокс" загварын суудлын автомашин эвдэрсэн байсныг үлдээж зорчигчдыг тээвэрлэн 23:25 цагт Эрдэнэцагаан сумын төвд ирсэн.

Увс аймаг 4 зорчигч:
Тариалан сум. Бургастай багийн “Шар бүрдийн хөтөл” гэдэг газар суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагыг 02.19-ний өдрийн 20:08 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын  эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 45 км зам туулан 21:30 цагт очиход Увс аймгийн Өлгий сумаас Улаангом сумын чиглэлд 4 зорчигчтой зорчиж явсан иргэн Н-ийн "Пробокс"  загварын суудлын автомашин цасанд суусан байсныг 22:40 цагт татан гаргасан.

Өвөрхангай аймагт 1 хүүхэд, 4 иргэн:
Хужирт сум. Өвөр модот багийн "Хад бригад"  гэдэг газар суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагыг 02.19-ний өдрийн 22:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хужирт сум дахь эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 15 км зам туулан 23:25 цагт очиход Баянхонгор аймгаас Архангай аймгийн чиглэлд 5 зорчигчтой (1 нь хүүхэд) зорчиж явсан иргэн Б-ийн “Муссо” загварын суудлын автомашин цасанд сууж эвдэрсэн тул үлдээж зорчигчдыг тээвэрлэн 23:54 цагт Хужирт сумын төвд ирсэн.

Эх сурвалж: ОБЕГ