Хэдэн өдөр л сошиалыг шуугиулж буй яриа бол Дуучин Б.Бат-Энэрэлд Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгийг олгосон үйл явдал байлаа. Өчигдөр энэ талаар бид мэдээлсэн. Б.Бат-Энэрэлд Соёлын яамнаас СТА цол олгоогүй гэв үү

Харин өнөөдөр түүнд уг цол тэмдгийг гардуулан энгэрт нь зүүж өгсөн Яруу найрагч В.Нэргүй "Соёлын яаманд Б.Бат-Энэрэлийн холбогдох бичиг, баримтыг хүргүүлсэн байгаа. Би Соёлын яамны Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Ч.Энх-Амгалантай холбогдож, энэ хүүд цол, тэмдгийг нь гардуулаад өгөхийг хүссэн. Нэгэнт холбогдох бичиг, баримт нь хүргэгдсэн учраас СТА цол олгох нь тодорхой. Тийм учраас би өөрийнхөө цол, тэмдгийг зүүгээд өгчихсөн юм. Хүүхдийн урам, үзэгчидтэйгээ үлдэх сэтгэл шүү дээ. Энэ хүү чинь эрүүл мэндийн шалтгаанаар таван жил дахиж тайзан дээрээ гарч чадахгүйд хүрээд байгаа.

Өгөх нь тодорхой учраас ийм арга хэмжээ авсан юм. Би өөрийнхөө цол тэмдгийг зүүж өгсөн. Уг нь анх СТА цолоор шагнуулж байгаа тухай мэдээллийг зарлаад л орхих байсан ч хүүхдийн урмыг бодоод ийм шийдвэр гаргачихсан" гэсэн тайлбарыг хийлээ. 

Б.Бат-Энэрэлийн "Талархал" тоглолтын үеэр тэрбээр үг хэлэхдээ “Соёлын яамны Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Ч.Энх-Амгалан гардуулж өгөх ёстой байсан ч ажил нь амжихгүй, ирж чадсангүй. Ч.Энх-Амгаланг төлөөлж би ирлээ. Б.Бат-Энэрэл дүүдээ баяр хүргэе, баяртай байна” гэж хэлсэн байдаг.