Өчигдөр сошиал орчинд Хосын жорыг эрхлэн гаргадаг Төвшөө, Дөлгөөн нарыг салсан гэх мэдээлэл цацагдав. Тэгвэл тэд салаагүй гэдгээ мэдэгдлээ.

"За салсан болгоод байгаарай!  Аль дээрээс хойш саллаа, нийллээ гэж хэд хэд тэнэгтсэн. Инээгээд л уншиж байлаа. Тэгсэн одоо сонгуулийн сенсац сэвэгч гарууд тэгж бичиж, за болио. Холуур яваач ээ. Сонгуулийн завхайралуудаа. Твиттер орох дургүй, орсон ч баахан хэрүүл хэл ам, хов жив, туйлын би зөв үзэлтнүүд ихээхэн байдаг. Бидний нандин зургийг дур зоргоороо тавиад элдэвлэн бичээд байгаа нь таатай биш ч тэвчиж бол чадна.

Салжээ гэдгийг чинь бол бас тэвчиж чадна. Харин энэ мэт айл гэрийг салчаасай гэж боддог хүмүүс энэ нийгэмд олон байгааг унших гуниг санагдав!

Гэр бүл хосын харилцаа яриад л байдаг тэр муу 2-г л салгаад хаячихвал сошиал дээр сэвэлт болох гээд байгаа юм уу? За сэдэв болог. Гэтэл энэ мэт нийгэмд гэр бүл хосуудыг салсан ч тоохгүй, салаасай гэж үзэх үзэлтэй хүмүүс олон байгааг мэдрэх гуниг цаашаа. Ямар муухай харамсалтай зүйлд цаг зарцуулах ажил хийдэг улсууд вэ? Ядаж хэдэн гэр бүл нь бүрэн бүтэн мөрөөрөө байвал улс оронд маань дээргүй юу?

Өөр сэдэв дээргүй юу? Сэдэв хайж сэвэх юм аа олж ядсан сонгуулийн суваг хөгжүүлэгчид 6 сар дуустал юу л бол юу л бүлт үсрэх магад тул сошиалд хэрсүү л хандана шүү бүгдээрээ. Хэлснээр чинь салдаг байсан бол яах гэж ч хүнтэй суух юм" гэлээ.