Соёлын сайд Ч.Номин цахим хаягаараа дамжуулан "Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа энэ сарын 13, 14-ний өдрүүдэд П.И.Щелкунчик балет үзэгчдийн хүсэлтээр амжилттай тоглогдлоо" хэмээн алдаатай мэдээлэл гаргасан нь цахим орчинд тархан олон нийтийн сүлжээнд иргэдийн шүүмжлэл хүртээд байсан билээ. 

Шелкунчик балет нь П И.Чайковскийн сонгодог бүтээл юм. Энэ талаар бид Соёлын сайдын хэвлэл мэдээлэл хариуцсан мэргэжилтэн Р.Сэргэлэн тайлбар өгчээ. Тэрбээр энэ талаараа "Соёлын сайдын цахим хаягийг би хөтлөхдөө алдаа гаргаж, Чайковский гэх үгийг нь гээгдүүлж бичсэнээ анзааралгүй мэдээлэл оруулсан юм" хэмээн тайлбарлажээ.