Дуучин Э.Чулуунчимэг "Хайртай мэргэжлээрээ анхны дүр буюу "УЧИРТАЙ ГУРВАН ТОЛГОЙ" дуурийн НАНСАЛМАА-гийн дүрд дуулж СУИС-ийнхаа Магистрын тайлан тоглолтыг амжилттай сайхан толилууллаа.  Дуурийн дуулаач мэргэжлээр 2013 онд МУГЖ, дэд профессор М.Найдалмаа, концертмейстр БТА, СТА Т.Энхтуул багшийнхаа удирдлаган дор суралцаж төгссөнөөс хойш хувийн уран бүтээлээ хийж явсаар өдийг хүрчээ" гэлээ.

Түүнийг сүүлийн үед Юндэнгээ сольсон гэх шуум гарсан тэгвэл ийм учиртай байжээ. Юндэнгийн  дүрд урилгаар дуучин Х.Мөнхтүвшин дуулжээ. Түүний хувьд баритон хоолойтой уран бүтээлч юм.

Дашрамд дуулгахад, Монголын түүхэн дуурь буюу дуулалт жүжиг болох “Учиртай гурван толгой”  СУИС-ийн Оюутан театрын тайзнаа эгшиглэх болсон нь тус сургууль нь мэргэжлийн дуучин бэлтгэж эхэлсний 60 жилийн ойн хүрээнд олон ажил зохион байгуулахаар төлөвлөсөний нэг нь аж.