Дорноговь аймгаас хулгайлагдаж, амиа алдсан 13 настай охины өмгөөлөгч мэдээлэл хийлээ. 

Өмгөөлөгч Л.Баттогтох “Бүх насаар нь хорих ял авсан гэмт хэрэгтэн бол ажил хийдэггүй.  Тусгаарлан ганцаараа хоригддог. Бусад хоригдол ажил хийж, олж байгаа орлогоороо учруулсан хохирлоо төлдөг. 

Иймээс энэ гэмт хэрэгтний хохирогчид сэтгэл санааны хохирол хэзээ ч  олддоггүй. Тусгай сангийн тухай хуулиар  нэгд оршуулгын зардал, эмчилгээний зардал, хөдөлмөр алдалтын зардал төлүүлдэг бол  дөрөв гээд бүх насаараа ял эдэлж байгаа ялтны хохирогчид гээд заалт нэмэх шаардлагатай байна.  

Гарч байгаа шийдвэрт хуулийн хийдэл гарч байгаагаас хохирогчийн эрх  зүйн байдлыг сайжруулах шаардлага яалтчгүй тулгарч байна. Хохирогч нас барсан тохиолдолд Иргэний  хуулийн  511-т сэтгэл санааны хохирлыг өнөөдрийн хэрэгжиж байгаа хөдөлмөрийн  хөлсний доод хэмжээ болох 660 мянгыг 150 дахин нэмэдгүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцно гэж байгаа. Манай үйлчлүүлэгчид ямар нөхцөл үүссэн гэхээр хөдөлмөрийн хөлсийг 150 дахин нэмэгдүүлэх юм байна. Хоёрдугаарт насжилт гэж байгаа. Дорноговь аймгийн дундаж насжилт 72 юм байна. Охин 12 настай өөд болсноор 60 насны зөрүү гарч байгаа. Энэ 60 -г хөдөлмөрийн  хөлсний доод хэмжээгээр үржүүлнэ гэсэн үг. Насжилтыг давхар тооцох асуудал бий.

Иймээс ялтан Гантулгыг хохирогчдод  182,5 сая төгрөгийн сэтгэл санааны хохирол гаргуулахаар шийдсэн. Гэвч үнэ бүхий цаастай үлдэж байгаа юм. Бие сэтгэлээр хохирчихоод нэмж хохироож байна.

Энэ мөнгө манай үйлчлүүлэгчид хэзээ ч олдохгүй. Иймээс сэтгэл санаагаар хохирсон дээрээсээ давхар хохироод эрх зүйн байдал нь дордож байна. Гантулга гэж хүн энэ гурван зүйл ангийн заримыг хүлээж, заримыг хүлээхгүй байгаа. Үүнтэй уялдуулж,  цаазын ялыг сэргээх ёстой юу гэвэл зарим тохиолдолд байх ёстой. Жишээ нь хорих ял гэдэг хийсэн хэрэгт нь тохирсон ял шийтгэл ногдуулна гэсэн суурь зарчим байгаа. Тиймээс энэ хүний нийгэмд учруулж байгаа хор хохирол асар өндөр учраас  цаазын ял зарим тохиолдолд байх ёстой гэж үздэг.

Хохирогчийн ээж ам бүл хоёулаа. Айлын ганц охин аймшигт хэргийн хохирогч болсон. Ээж нь тэтгэврийн  насны. Ганц охиноо алдсанаас энэ айлын гал голомт, үр удам тасарч байгаа. Ийм ноцтой хэрэг дээр цаазын ялыг сэргээх ёстой. Давхар сэтгэл санааны хохирлыг тусгай сангаас олгодог байя.

Цаазын ялтай байх үед гэмт  хэрэгтэн гэм буруугаа хүлээдэг,  амь насаа өршөөхийг  гуйдаг байсан. Одоо бүх насаар нь хорих ял эдлүүлдэг болсноос гэмт хэрэгтэн өөрөө амьд байх юм байна гэсэн итгэл үнэмшилтэй болсноос айдас хүйдэс, гэмшиж байгаа зүйл харагдахгүй болсон. Иймээс миний бие цаазын ялыг сэргээх ёстой гэж үзэж байгаа" гэлээ.