Ц.Сандаг-Очир: Төсвөөр наймаа хийж, Засгийн газрыг авч үлдсэн нь өнөөдөр илчлэгдлээ
3 цагийн өмнө
Ардчилсан намын зарим гишүүд Засгийн газрыг огцруулах асуудал дээр кнопоо үнэд хүргэж, өөрсдөдөө ашигтай төсөв батлах гэж байгаа хэмээн Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир мэдээллээ.

Тэрээр "Багш нар ажил хаялтаа зогсоож, өчигдрөөс хичээл эхлээд байна. Гэтэл Төсвийн байнгын хороо хуралдаад, нийт 1.1 их наяд төгрөгийн төсөвт өртөгтэй 111 төсөл хөтөлбөр оруулж ирсэн. Үүнээс 2026 онд санхүүжих нь 336 тэрбум төгрөг. Өргөн барьсан төсөвт тусгаагүй байсан эдгээр хөрөнгө оруулалтын мөнгө хаанаас гарж ирсэн бэ. Өмнө нь эх үүсвэр байхгүй гэж байсан дарга нар одоо хаанаас олоод ирэв ээ. Бид бүлэг дээрээ асуусан ч хариу алга. Тэгвэл өнөө өглөө учир нь олдсон. 20-иод хоногийн өмнө Засгийн газрыг огцруулах асуудал яригдаж, эрх баригч МАН хоёр хуваагдсан. Гэтэл сөрөг хүчин болох АН эрх баригчдыг өвөрт орж, Засгийн газрын улаан цээжээрээ хамгаалаад байсны учир олдлоо. Энэ 111 төсөл хөтөлбөрийн дийлэнх нь АН, ХҮН намын гишүүдийн тойргийн хөрөнгө оруулалтын ажлууд болж орж ирж байна. Үүнийг манай намын дийлэнх гишүүд нь мэдээгүй. Энэ бол кнопоороо наймаалцаж, Засгийг хадгалсан хэрэг. 1.1 их наяд төгрөгийн үнэтэй Засгийн газар байжээ. Ард түмнээсээ нууж, хадгалж, "Цалин, тэтгэвэр нэмэх мөнгө байхгүй" гэж байсан нөхдүүд сандал суудал наймаалцсан мөнгөө өнөөдөр гаргаж ирж байна. Шинжлэх ухааны байгууллагын хөрөнгийг хасчхаад АН-ын тойргийн зам, гүүр, инкубаторт зарцуулах гэж байгаа нь хулгай, луйвар шиг харагдаж байна. Төсвийг энэ чигээр нь баталж болохгүй. УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж өнөөдрийг хүртэл МАН-ын бүлгийн эрхэд халдаж, дэд даргыг сонгуулахгүй байгаа нь үүнтэй холбоотой.
Энэ суудал дээр сууж байгаа үедээ төсвийн гуравдугаар хэлэлцүүлгийг хийж, батлаад, дараа нь буух гэж байна. Ийм бүхэл бүтэн хулгайн систем өнөөдрийг хүртэл явж иржээ. Тийм учраас АН-ын шударга гишүүд ээ, сөрөг хүчний үүргээ хийгээч. Ард түмний өмнө тангарагтаа үнэнч байгаарай" гэлээ.







Зочин · 2 цагийн өмнө
SEMSEER BIEE UNELELN80955877
Зочин · 2 цагийн өмнө
Нэг л сэжигтэй бсан юм ингэх гээд байжл дээбузарын шуналтнууд юмаа, 30 40жил эрүүл мэндээрээ хохирон байж ажиллаж төлдөг татварын мөнгөөр ингэж тоглож байдаг байх нь ардчиллаар хавхавч хийсэн шуналтнууд бна
Зочин · 3 цагийн өмнө
ANUSN8095587