"Ноорог"-ийн О.Уламсайхан өнгөрсөн мягмар гарагийн үүрээр бусдд хутгалуулж хүнд гэмтсэн талаар бид өмнө нь та бүхэнд мэдээлсэн.

Тэгвэл түүний аав М.Отгон хүүгийнхээ талаар ийнхүү байр сууриа илэрхийлжээ.

Тэрбээр, "Миний хүү Отгоны Уламсайханы талаар ташаа мэдээлэл маш их хийж байгаад харамсаж байна. Бид хүүдээ санаа тавиад завгүй л байлаа. Өөрийнх нь амнаас болон цуг байсан найз нараас нь сонссоноор бол амьдарч буй байрных нь орцонд таарсан. Та нарын жагсаалаас болж би хоолноосоо салсан чамайг ална гээд дайрсан байсан. Ахаа уучлаарай гэж уучлалт гуйгаад аргадаад гэрт нь оруулж өгсөн. Гэтэл гэрээсээ хутга барьж гарч ирээд липтэнд орох гэж байхад нь ална гээд дайрсан байсан. Найзууд нь байгаагүй бол миний хүүг алах байсан байна лээ. Болсон явдал нь ердөө л энэ. Найз нарт нь л маш их баярлаж байна.

Эмчилж буй алтан гарт эмч нартаа маш их баярлалаа. Бидний амьдарч буй нийгэм ийм хэрцгий байж болохгүй ээ. Өөрчлөгдөх ёстой. Залуус минь амьдарч буй нийгмээ өөрчлөхийн төлөө хүн бүр заавал хичээгээрэй" гэжээ