Аав нь охинтойгоо маргалдахдаа бензин шидэж, гал гарсны улмаас бага насны хүүхэд түлэгдэж амиа алджээ
2025/01/13
Дархан-Уул аймагт 35 настай эрэгтэй Д том охиноо хичээлд нь явуулахгүй гэж маргахдаа савтай бензин шидэж улмаар гал гарснаар бага охин нь 40-50 хувь түлэгдэж, эмнэлэгт эмчлүүлж байх үедээ амиа алдсан байна.
Яллагдагч мөрдөн шалгах ажиллагааны явцад “...Тухайн өдөр би гэрээ янзлаад өвлийн бэлтгэлээ хийгээд байж байсан ба гэрт хийх юм их байсан учир том охиноо туслахыг гуйхад "сургууль руугаа явна" гэхээр нь би түүнд хандаад "чи ямар хүүхдүүдтэй найзлаад яваад байгаа юм бэ" гээд бид хоёр муудалцсан ба би орон дээр сууж байхдаа орны хажуу талд байх хуванцар савтай зүйлийг шидсэн. Ингээд гэнэт гал гарсан ба би савтай ус цацаад унтраасан" хэмээн мэдүүлэг өгсөн байгаа юм.
Аавтайгаа маргалдсан гэх эгч нь "...бид хоёр бага зэрэг маргалдсан ба би гэрт байх хөргөгчийн ойр зогсож байхад аав орон дээр сууж байгаад орны тэнд байх савтай зүйлийг хөргөгч рүү шидэхэд гэнэт гал гарсан, мөн манай дүүгийн толгой хэсэг шатаж байхыг би харсан ба аав савтай ус цацаад галыг унтраасан” хэмээн цагдаад мэдүүлсэн байна.
Харин эмчлэгч эмч"... Уг хүүхэд нүүр, цээж хоёр гарын сарвуу, шуу, бугалга, шилэн хүзүүндээ түлэгдсэн ирсэн” хэмээн шүүхэд мэдүүлжээ. Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хорих заасан хорих ялыг оногдуулахгүйгээр хоёр жилийн хугацаагаар тэнсэх ял оноосон байна.
DONOR · 2025/01/19
Өдрийн мэнд, бүгдээрээ,GMAIL.COM хаягаар ADITYA эмнэлэгтэй холбоо барихыг зөвлөж байна.
Намайг Төмөрчөдөрийн Цогбаяр гэдэг бөгөөд нэг бөөрөө Адитиа Прадхан эмнэлэгт зарсны дараа хэрхэн баяжсан тухайгаа хуваалцах гэсэн юм. Би бөөрөө зарах нэр хүндтэй эмнэлэг хайж олон жил ядуу зүдүү тэмцэж байсан. Эцэст нь дотны найз маань намайг ADITYA эмнэлэгтэй танилцуулахад би бөөрөө 780 мянган доллараар (долоон зуун наян мянган доллар) зарсан.
Хэрэв та бөөрөө борлуулах найдвартай газар хайж байгаа бол DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@
Заримдаа байгаа зүйлдээ зөв алхам хийх нь таны сайн сайхан байдлыг хадгалахын зэрэгцээ танд хэрэгтэй өөрчлөлтийг авчрах болно гэдгийг санаарай.
Зочин · 2025/01/14
ANUSDN80955877XUSNEER
Зочин · 2025/01/14
Бүр аминд нь хүрчээ харгис эцэг вэ хүүхэд тээх гэж төрүүлэх гэж өсгөх гэж хоолонд хүргэх хүртэл ээжүүд маань их зовдог юмшд
Зочин · 2025/01/14
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2025/01/13
Аав нь ер нь ямар учраас хүүхдийг хичээл сургуульд явуудахгүй гэдэг юм. Наад том охиныг нь хамгаалалтанд аваач ээ
Зочин · 2025/01/13
ANUSN80955877
Зочин · 2025/01/13
BOOBN XXNO80955877