Монгол Улсын үндэсний  их баяр-наадам, Хүннү гүрний 2223 жил, Их Монгол Улс байгуулсны 808 жил, Ардын хувьсгалын 93 жилийн ойн улсын баяр  наадмын хүчит бөхийн барилдааны тавын даваа эхлээд байна. 

Тавын даваанд аймгийн арслан Ч.Батчулуун, М.Бадарч, Г.Баасандорж, Л.Лха-Очир, Б.Суманчулуун, Н.Адъяабат, цэргийн арслан Б.Бадамсүрэн нар улсын цолны төлөө барилдахаар боллоо.

Одоогоор Аймгийн арслан Н.Адъяабат Дархан аварга Г.Өсөхбаяраар,  аймгийн арслан Б.Суманчулуун  улсын гарьд Ж.Бат-Эрдэнээр, цэргийн арслан Б.Бадамсүрэн улсын арслан Б.Ганбатаар, аймгийн арслан Л.Лха-Очир улсын арслан Д.Ганхуягаар тус тус тав давж начин цолны болзол хангаад байна.