П.Батчулуун эмчийн өмгөөлөгч: Улсын дээд шүүхэд гомдол гаргана
2025/03/14
Эмч П.Батчулууныг хүний эд эрхтнийг зөвшөөрөлгүй авсан үйлдэлд гэм буруутайд тооцон өнгөрсөн нэгдүгээр сарын 20-нд шүүхээс хоёр жил зургаан сар жилийн хорих ял оноосон.
Тэрбээр шүүхийн энэхүү шийдвэрийг эсэргүүцэн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан юм. Давж заалдах шатны шүүх хурал өчигдөр болж, шүүхээс П.Батчулуун эмчид оноосон анхан шатны шүүхийн шийдвэр буюу хоёр жил зургаан сар жилийн хорих ялыг хэвээр үлдээж шийдвэрлэв. П.Батчулуун эмчийн өмгөөлөгч нар түүний хэргийг хэрэгсэхгүй болгох, цагаатгах байр сууринаас оролцсон ч давж заалдах шатны шүүх хүсэлтийг хүлээж авахаас татгалзлаа.
Үүнтэй холбоотойгоор П.Батчулуун эмчийн өмгөөлөгч Э.Ганбат тайлбар өгөхдөө цаашид Улсын дээд шүүхэд гомдол гаргана гэсэн бөгөөд П.Батчулуун эмчийн биеийн байдал маш хүнд, хэд хэдэн стэнд тавиулсан гуравдугаар шатлалын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа гэв.
Эх сурвалж:www.polit.mn
Зочин · 2025/03/15
эмч нарын мөнгө боддог болсны том илрэл нь энэ хэрэг буюу талийгаач дээр харагдсан л байхгүй юу даа бүгд хувийн эмнэлэгтэй тэрмбумтан эмч нар бий шүү дээ
Зочин · 2025/03/15
дээд шүүх хүлээж авахгүй дээ Ганбат өмгөөлөгч өө зүгээр л аятайхан ялаа гайгүй эдлэхээ бод
Зочин · 2025/03/14
SAWN80955877
бие биенээ хайрлах · 2025/03/14
Мундаг эмч байна. Монгол улсын анагаахын салбарын хөгжилд томоохон үүрэг гүйцэтгэсэн. Бие биенээ хайрламаар байна.
Зочин · 2025/03/14
BOOBN XXOJ TAWIYYLI80955877