АТГ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүүхэдтэй холбоотой гомдлуудыг дотооддоо шалгаж эхэлсэн
3 цагийн өмнө
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүү О.Тэмүүлэнгийн найз бүсгүй гэх эмэгтэйн цахим сүлжээнд нийтэлсэн зургууд сүүлийн өдрүүдэд олон нийтийн анхаарлын төвд ороод байгаа юм.
Энэ асуудлыг шалгуулахаар нэр бүхий иргэд Авлигатай Тэмцэх Газарт өчигдөр хандсан. Тэгвэл АТГ-аас тус асуудлыг шалгах үйл ажиллагаа хэрхэн явагдаж байгаа талаар өнөөдөр тодрууллаа.
АТГ-ын хэвлэлийн төлөөлөгч "Ерөнхий сайдын хүүхэдтэй холбоотой өчигдөр ирсэн гомдлуудыг АТГ дотооддоо нэгтгээд шалгаж эхэлсэн. Гэмт хэргийн шинж чанартай зүйл байвал Нийслэлийн прокурорын газар руу хуулийн хугацаанд нь явуулна.
Прокурорын газар үргэлжлүүлэн шалгах зөвшөөрөл өгвөл тус асуудалд хэрэг бүртгэл нээх, хаах эсэх саналаа АТГ-аас гаргана. Одоогоор хэрэг бүртгэл нээх, хаах эсэх асуудал яригдаж эхлээгүй байна. Өчигдөр манай байгууллагад нэр бүхий иргэдээс ирүүлсэн гомдлыг шалгаж байна.
Цахим сүлжээнд илт гэмт хэргийн шинжтэй мэдээлэл явж байвал АТГ-ын урьдчилан сэргийлэх хэлтэс шалгадаг. Авлигын шалтгаан нөхцөлийг тодруулаад хэрэг шалгах нэгж рүү шилжүүлээд шалгадаг" хэмээн мэдээлэл өгөв.
Зочин · 3 цагийн өмнө
SEKSYGR80955877