СХД-ийн эмнэлэгт тог тасарснаас болж 25 саяын алдагдал үүсжээ
7 цагийн өмнө
Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт СХД-ийн амбулаторийн эмнэлгийн байранд цахилгааны хязгаарлалт урт цагаар хийсэнтэй холбоотойгоор эмчилгээ үйлчилгээ нь доголджээ. Бүтэн 9 цаг хязгаарласан учраас зарим өвчтөнүүдийн биеийн байдал хүндрэх эрсдэл үүссэн байна.
Эмнэлгийн зүгээс шаардлагатай арга хэмжээг авч шуурхай ажиллаж үйлчлүүлэгчдэд тулгамдсан эрсдэлийг арилгаж чадсан байна. Гэхдээ эмчилгээ үйлчилгээ доголдсонтой холбоотойгоор тус эмнэлэгт 25 сая төгрөгийн алдагдал үүсжээ. Эмнэлгийн тусламж үйлчилгээ тасралтгүй явагдаж байдгаас гадна тухайн өдөр СХД-ийн эмнэлгээр 583 өвчтөн үйлчлүүлж эмчилгээ үйлчилгээ авч байсан гэнэ.
Эмнэлгийн нарийн мэргэжлийн тоног төхөөрөмж ажиллаж байхад гэнэт цахилгаан тасарсан байна. Хэрэв цахилгаан эрчим хүч хязгаарлах талаараа урьдчилж мэдэгдсэн бол ийм хэмжээний хохирол учрахгүй байсныг эмнэлгийн удирдлагуудын зүгээс мэдэгдсэн юм
Зочин · 2 цагийн өмнө
SAWN80955877
Л.ОЮУНЭРДЭНЭ · 6 цагийн өмнө
25 САЯЫН АЛДАГДАЛ ЮУ ЮМ БЭ ? ГАРЫН БЭЛЭГНИЙ Л МӨНГӨ.
Зочин · 6 цагийн өмнө
TSAGR XUCHINDX AXD80955877JARGAAGD
Зочин · 6 цагийн өмнө
XALYYTSMR SHAALTSMR BOOBN XXN80955877