Ерөнхий сайдын хүү О.Тэмүүлэнгийн найз охиндоо өгсөн бэлэг олны эгдүүцлийг хүргэж буй. Үүнтэй холбогдуулан АТГ-аас уг асуудлыг шалгаж байна.

Иргэдийн зүгээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг орлогоо нотлохыг шаардан гурав дахь өдрөө төв талбайд жагсаж байна. Уг асуудлаар Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатараас байр суурийг нь тодрууллаа. 

Тэрээр "Нийгмийг бухимдуулж байгаа асуудал учраас ёс зүйн хувьд буруу. Ёс зүй, дэгийн байнгын хороонд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн асуудлаар гомдол ирээгүй. АТГ-аас үүсээд буй асуудлаар шалгалтын ажил явуулж байгаа юм байна лээ. Үнэхээр асуудал нотлогдвол хариуцлага хүлээлгэнэ. Намын дүрмээр намын гишүүнээс түдгэлзүүлэх хүртэл асуудал яригдана. Үндсэн хуулийн 29 дүгээр зүйл дээр "УИХ-ын гишүүн гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тохиолдолд эгүүлэн татна" гэж заасан байдаг. Эгүүлэн татах эрх сонгогчдод бий" гэв.