Ардчилсан Намын гишүүн Д.Мөнх-Эрдэнэ НИТХ-ын төлөөлөгч Ж.Энхжаргалан нар маргалдаж зодолдож буйгаа олон нийтийн сүлжээнд шууд дамжуулсан явдал гарсан.

Тэд энэ асуудлаараа хууль шүүхийн байгууллагаас шийт авч, 9 хоногийн хугацаагаар баривчлах, Ж.Энхжаргаланг мөн зүйл, заалтад зааснаар 10 цагийн хугацаагаар албадан сургалтад хамруулж 9 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл тус тус оногдуулж шийдвэрлэсэн

Тэгвэл НИТХ-ын төлөөлөгч Ж.Энхжаргалангийн өмгөөлөгч давж заалдах гомдол гарган улмаар шийтгэлийг түдгэлзүүлэх шүүгчийн захирамж гарч, өчигдөр орой 19 цагийн орчимд баривчлах төвөөс сулласан аж.