МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж буй. Хуралдаанаар Бага хурлын товыг тогтоохоор байсан юм. Тэгвэл дөнгөж сая тус хурлын төлөөлөгчид хуралдаж, МАН-ын Бага хурлыг энэ сарын 9 буюу ирэх долоо хоногийн даваа гарагт хуралдуулахаар товлосон талаар эх сурвалж мэдээллээ.

Энэ удаагийн Удирдах зөвлөлийн хурлаар дараагийн ерөнхий сайдын нэрийг тодруулахгүй харин намын Бага хурлаар нэрийг тодруулна гэж хуралд оролцсон төлөөлөгчид мэдэгдээд байсан билээ. 

Эх сурвалжуудын дараагийн Ерөнхий Сайд хэн байх вэ? гэдэг дээр бүлэглэлүүд тохирч чадаагүй байгаа учрaас ийн асуудал хойшилж буй гэнэ.

 

Монгол Улсын Ерөнхий Сайдад ЕТГ-ын дарга Г.Занданшатар, ЗГХЭГ-ийн даргын үүрэг гүйцэтгэгч, УИХ-ын гишүүн Н.Учрал, ХХААХҮ-ийн сайдын үүрэг гүйцэтгэгч, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нар өрсөлдөж буй аж.