Энэ сарын 11-ний лхагва гарагт Бурхан багшийн их дүйчин өдөр тохиож буй тул бүх нийтээр амрах юм.

Бурхан багшийн их дүйчин өдрийг зуны тэргүүн сарын шинийн 15-нд тэмдэглэдэг бөгөөд Монгол Улсын Бүх нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд заасны дагуу амрахаар хуульчилсан байдаг.