Энэ оны төгсөгчид бүрэн дунд боловсролын гэрчилгээгээ гээгдүүлсэн бол e-Mongolia-гаас лавлагаа авч болно
3 цагийн өмнө
Боловсролын Үнэлгээний Төв(БҮТ)-өөс өчигдөр бүрэн дунд боловсролын гэрчилгээгээ гээгдүүлсэн эсвэл өөрт нь байхгүй өмнөх оны төгсөгчид e-Mongolia-гаас лавлагаа аваад Элсэлтийн Шалгалт(ЭШ)-д хамрагдаж болно хэмээн мэдээлэл хийсэн.
Харин энэ оны төгсөгчид бүрэн дунд боловсролын гэрчилгээгээ гээгдүүлсэн бол e-Mongolia-гаас лавлагаа авч болох эсэхийг тодрууллаа.
БҮТ-ийн ЭШ хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Энхжаргал “Энэ оны төгсөгчид бүрэн дунд боловсролын гэрчилгээгээ гээгдүүлсэн бол e-Мongolia-гаас лавлагаа авч, ЭШ-аа өгч болно.
4-5 сургуулийн хүүхдүүдийг нэгтгэн нэг сургууль дээр шалгалт авдаг. Бичиг баримтаа гээгдүүлсэн төгсөгчийг ангийнх нь хүүхдүүд мөн болохыг баталж, бүртгэлийн хуудас дээр нь төгсөх анги гэсэн байвал шалгалт руу оруулж байгаа.
Харин өмнөх оны 3,000 гаруй төгсөгчөөс бичиг баримтын бүрдэл, бүрэн дунд боловсролын гэрчилгээ байхгүй түүнийгээ баталж чадахгүй бол ЭШ руу оруулахгүй” гэлээ.