Монголын эмэгтэй шигшээ баг Азийн АШТ-ий урьдчилсан шатны эхний тоглолтод Энэтхэгийн багт 13:0 оноогоор хожигджээ
4 цагийн өмнө
2026 онд Австралид болох хөлбөмбөгийн эмэгтэйчүүдийн Азийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ААШТ)-ий урьдчилсан шатны тоглолт Даваа гарагт эхэллээ.
Эмэгтэй шигшээ багийнхан энэ удаад "B" хэсэгт Тайланд, Энэтхэг, Зүүн Тимор, Иракийн бүсгүйчүүдтэй өрсөлдөж буй. Тайландад болж буй хэсгийн эхний тоглолтоо манай бүсгүйчүүд Энэтхэгийн багийн эсрэг хийсэн юм.
Энэтхэгчүүд энэ тоглолтод 13:0-ээр илүүрхэж, Азийн АШТ-ий урьдчилсан шатанд өрсөлдөгчөө хамгийн хол зөрүүтэй хожсон рекорд амжилтаа шинэчлэв.
Тэд өмнө нь 1997 болон 2005 онд Гуамыг 10:0-ээр ялж байжээ.
Сонирхуулахад Зүүн Тиморын шигшээ баг Азийн АШТ-ий урьдчилсан шатанд анх удаа өрсөлдөж буй долоон багийн нэг юм. Тэднээс гадна Бутан, Камбож, Пакистан, Саудын Араб, Шри Ланка, Туркменистаны хүүхнүүд анх удаа тивийн тэмцээний утаа үнэрлэж буй.
Мөн Монгол тэргүүтэй 18 баг анх удаа ААШТ-ий эрхээ авахаар өрсөлдөнө. Энэ жилийн урьдчилсан шатанд урьд хожид үзэгдээгүй олон баг буюу 34 баг найман эрхийн төлөө хүч үзэж байна. Хэсэг тус бүрийн манлай баг ногоон тивийг зорих тийзээ авах юм.
2022 оны тивийн аваргад медальт байранд шалгарсан БНХАУ, БНСУ, Япон болон зохион байгуулагч Австралийн баг ААШТ-д оролцох эрхээ шууд авсан билээ.
Зочин · 4 цагийн өмнө
DYYDLGN80955877MERGJLN XANAGCH
Зочин · 4 цагийн өмнө
TSAGN VANAGLGCH80955877EZEMDUULI
Зочин · 4 цагийн өмнө
SEXSEER VANXANDI SHAAX DYRTAI ERTEI XUCHINDI
Зочин · 4 цагийн өмнө
BOOBN XXNO ANUSDN ALNI SEXSDX80955877