76 жилийн дараа Баянхонгор аймгаас улсын наадмын түрүүг авчирсан Э.Батмагнай АРСЛАН цолтон боллоо
3 цагийн өмнө
Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны есийн даваанд Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат Энхтүвшиний Батмагнай ес давж, 76 жилийн дараа аймгаа төлөөлөн Монгол наадмын түрүүг авлаа.
Алдар спорт хорооны бөх Э.Батмагнай 2001 онд төрсөн бөгөөд 2019 онд аймгийн начин цол, 2020 онд аймгийн заан цол, 202 онд улсын начин цол тус тус хүртжээ.
Энэ жилийн наадамд ес давж Монгол наадмын түрүүг авснаар ийнхүү улсын арслан цолны эзэн болж байна.
Наадамчин олон шинэ арсланг уухайлан Хонгор нутаг дууг дуулллаа.