Цэцэрлэгийн цахим бүртгэл 8-р сарын 4-нөөс эхэлнэ
7 цагийн өмнө
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг 2025 оны наймдугаар сарын 04-ний өдрөөс наймдугаар сарын 18-ны өдрийг дуустал "E-MONGOLIA" системээр дамжуулан хүлээн авна.
2025-2026 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 278,290 хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулах хэрэгцээ үүсэх ба үүний 135,582 хүүхэд нь нийслэлд хамаарах юм.
Нийслэлийн хүүхдийг насаар нь харуулбал:
- 2 настай-30304
- 3 настай-31843
- 4 настай-35698
- 5 настай-37837 хүүхэд байгаа аж.
Иргэд хүүхдээ цэцэрлэгт хамруулах үйлчилгээг авахдаа дараах зүйлсийг анхаарна уу.
- Өөрийн болон хүүхдийнхээ хаягийн бүртгэл, мэдээллийг нягталж, баталгаажуулсан байх
- Таны хүүхэд өнгөрсөн жил цэцэрлэгт хамрагдсан бол тухайн цэцэрлэгтээ “Үргэлжлүүлж явах” эсэх сонголтыг хийх
- Хэрвээ шилжилт хөдөлгөөнийг энэ хугацаанд хийх бол 2025 оны наймдугаар сарын 15-ны өдрөөс өмнө баталгаажуулсан байх шаардлагатай байна.
Зочин · 7 цагийн өмнө
VANXANDAAD SEKSYGR TSAGN SEXSY DEWSGER BOLI
Зочин · 7 цагийн өмнө
AXN BOOWN XXNO BOOB GOE XELEEREE DOLOON80955877