Иргэн У нь мансууруулах үйлчилгээтэй “өвс”-ийг түүж, гэртээ хадгалж байжээ
өчигдѳр
Иргэд мансууруулах үйлчилгээтэй, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр оруулах, гаргах, олж авах, түүх, бэлтгэх, хадгалах, худалдан борлуулах, хэрэглэх гэмт хэрэг гарсаар байна.
Түүнчлэн хэн нэгний аливаа ятгалгад автах, санамсар, болгоомжгүй байдлаас үүдэн сэтгэцэд нөлөөт бодис тээвэрлэх, ачаа тээшиндээ хадгалах зэрэг тохиолдол олноор гарч байгаа юм. Иймд иргэдийг энэ төрлийн гэмт хэрэгт өртөж хохирохоос сэргийлэх, мэдээлэл өгөх зорилгоор “Мансууруулах үйлчилгээтэй “өвс”-ийг түүж, гэртээ хадгалсан” шүүхээр шийдвэрлэсэн хэргийн кейсийг хүргэж байна.
Иргэн н.Ууганбаатар нь 2021 оны наймдугаар сард Төв аймгийн нутаг дэвсгэрээс мансууруулах үйлчилгээтэй “өвс”-ийг түүж, гэртээ хадгалсан байна. Мансууруулах үйлчилгээтэй уг “өвс”-ийг иргэн У нь “Худалдан борлуулах зорилгогүй байсан, зүгээр л түүж авсан” гэж мэдүүлжээ. Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр У-ын хадгалж байсан “өвс”-нөөс болон түүний шээснээс тус тус мансууруулах үйлчилгээтэй бодис илэрсэн гэх дүгнэлт гарчээ.
Хуульд зааснаар, эмчийн жороор буюу эмчилгээний заалтаар мансууруулах үйлчилгээтэй эм хэрэглэхийг өвчтөнд зөвшөөрдөг, харин бусад тохиолдолд мансууруулах үйлчилгээтэй аливаа бодис, ургамалыг олж авах, түүх, бэлтгэх, хадгалах, бусдад өгөхийг хориглодог байна.
Прокуророос иргэн У-д мансууруулах үйлчилгээтэй ургамалыг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар түүж бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, түүнд нэг жил гурван сарын хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэжээ. Мөн уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг шүүхэд гаргасан байна. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд уг хэргийг хэлэлцэж, иргэн У-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, түүнд хоёр жилийн хугацаанд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох ял ногдуулан шийдвэрлэжээ.
Мансууруулах үйлчилгээтэй “өвс”-ийг түүж, гэртээ хадгалсан гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд 1-5 жил хүртэлх хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 1-5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр Эрүүгийн хуульд заасан байдаг. Энэ тохиолдолд шүүхээс иргэн У-г анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан зорчих эрхийг нь хязгаарлах ял ногдуулахаар шийдвэрлэжээ. Иймд иргэн У шүүхээс ногдуулсан хоёр жилийн хугацаанд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явж болохгүй бөгөөд, зөвхөн эрх бүхий шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх болон өөр тийш зорчих боломжтой юм. Хэрэв иргэн У нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй буюу шүүхээс тогтоосон хоёр жилийн хугацаанд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс зөвшөөрөлгүйгээр гарч явсан тохиолдолд үлдсэн хугацааны хоногийг шууд хорих ялаар тооцож солихоор хуульд заасан байдаг.
Дээрх хэргийн кейстэй холбогдуулан мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой хэргийг хэрхэн шийдвэрлэдэг талаар хуульч, өмгөөлөгч Ж.Ганболдоос хууль зүйн хүрээнд анхааруулга мэдээлэл авлаа.
Тэрээр “Мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис нь “Мансууруулах эмийн тухай” 1961 оны НҮБ-ын конвенцоор зохицуулагддаг. НҮБ-ын мансууруулах, сэтгэцэд нөлөөт эм, бодисын жагсаалт гэж байдаг. Энэ жагсаалтын хүрээнд ямар төрлийн мансууруулах бодис хэрэглэснийг шүүх шинжилгээний байгууллага тогтоосны үндсэн дээр шийтгэл хүлээлгэдэг. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлд зааснаар “Мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар ашиглах, 20.9 дүгээр зүйл.Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг завших, 20.10 дугаар зүйл. Мансууруулах үйлчилгээ бүхий ургамлыг хууль бусаар тариалах гэсэн зүйл заалтуудаар зохицуулдаг.
Үүний 20.7.1-т Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
20.7.2-т Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, бэлтгэсэн, боловсруулсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, худалдсан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг. Энэ заалтуудад зорилготой болон зорилгогүй гэсэн ялгаа байгаа. Мөн энэ хэргийг гурав буюу түүнээс дээш хүн эсвэл улсын хил нэвтрүүлж үйлдсэн бол хорих ял нь хүнд буюу 12 жил хүртэлх хугацаатай байдаг. Цаашлаад бүлэглэж үйлдсэн бол бүх насаар нь хүртэл хорих ялтай.
Мансууруулах, сэтгэцэд нөлөөт эм, бодисыг хэрэглэсэн тохиолдол нь үр дагаврын тухайд аюултай үйлдэл боловч хадгалсан тохиолдлоос арай бага ял авч байгаа. Тэгэхээр Эрүүгийн хуульд мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг хэрэглэсэн, хадгаласан үйлдлүүдэд ялыг хүндрүүлж оруулж өгөх зэргээр өөрчлөлт оруулах шаардлагатай гэж харж байна. Дээрх хэргийн кейсын хувьд Эрүүгийн хуулийн 20.7.1 буюу зорчих эрх хязгаарлах ялын хүрээнд шийтгэл ногдуулсан байна.
Шүүх болгон Эрүүгийн хуулийн 20.7.1 дүгээр зүйлийг хэрэглэхдээ өөр өөр байдлаар шийтгэж байгаа кейсүүд байдаг.
Хүмүүс мансууруулах бодисыг нэг удаа л хэрэглэчих юм бол давтамжууд нь шууд үүсэж эхэлдэг. Мансууруулах бодис хэрэглэсэн хүн биеэ хянах чадваргүй болж хаана ч, хэнд ч аюул учруулах нөхцөл байдал бий болно.
Ч.БЯМБАХАЖИД
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Зочин · 21 цагийн өмнө
Daisogiin munhtsetseg 75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 24 цагийн өмнө
XALYYN SEKSDI80955877
Зочин · өчигдѳр
XUCHINDEX AXN DEWSGER BOLI SEXSEER80955877
Зочин · өчигдѳр
SHAAX ERTEI XUSNEER SEKSDI80955877
Зочин · өчигдѳр
SEXSDE MANSYYRI80955877BOOB XXOOD