Б.Энх-Амгаланг суллаж, Монгол Улсын хилээр гарахыг хориглон, З.Энхболдын Монгол Улсын хилээр гарахыг хориглосон шийдвэрийг хэвээр үлдээлээ
өчигдѳр
УИХ-ын дарга, Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга асан З.Энхболд, Зам, тээврийн хөгжлийн сайд асан Б.Энх-Амгалан нарт холбогдох хэргийн гурав дахь удаагийн анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд өнөөдөр боллоо.
Зам, тээврийн хөгжлийн сайд асан Б.Энх-Амгалангийн хувьд ял шийтгэсэн тогтоосон хэрэг хүчингүй болсон тул эрүүл мэндийн байдлыг үндэслэж хилийн хориг тавьж, суллахаар болов. Харин З.Энхболдын хилийн хоригийг хэвээр үргэлжлүүлж, уг хэргийг прокурорт буцаахаар хуралдаан даргалагч шүүгч шийдвэрлэлээ.
З.Энхболд, Б.Энх-Амгалан нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Үргэлжилсэн үйлдлээр бусадтай үгсэн тохиролцож, улс төрд нөлөө бүхий байдлаа ашиглан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэгт холбогдсон юм.
Анхан шатны шүүхээс З.Энхболдод холбогдох үйлдлийг цагаатгасан бол Б.Энх-Амгаланд нийтийн албанд томилогдох эрхийг таван жил хасаж, нээлттэй хорих байгууллагад хоёр жил хорих ял оноосон.
Харин давж заалдах шатны шүүх дээрх шийдвэрийг хянаад анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлага хангаагүй гэж үзэн, хүчингүй болгож шийдвэрлэсэн. Тэгвэл Улсын дээд шүүх уг хэргийг хяналтын шатын шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэсэн бөгөөд анхан шатны шүүхээр дахин хэлэлцэхээр болсон юм.
Хэргийн талаар эргэн сануулахад, ЕТГ-ын дарга байхдаа З.Энхболд хамаарал бүхий “Страто” ХХК болон түүний нэгдмэл сонирхолтой этгээдүүдийн үүсгэн байгуулсан “Их дэлгэмэл ингүүн” компанид давуу байдал бий болгохын тулд 2019 онд тухайн үеийн Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгаланд нөлөөлж, ашигтай шийдвэр гаргуулсан хэрэгт холбогдсон. Тэднийг “нүүрсний” гэх хэргийн хүрээнд яллагдагчаар татсан юм.
Улмаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2024 оны гуравдугаар сарын 13-нд хэлэлцээд тэдэнд 40 сая төгрөгөөр торгох, нийтийн албанд ажиллах эрхийг нь таван жил хасах ял оноогоод байсан юм. Харин нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2024 оны есдүгээр сарын 25-нд хэлэлцээд “Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийсэн, дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулсан, дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн” гэж дүгнэсэн байдаг.
Зочин · 6 цагийн өмнө
SHAALTSI SEXSEER80955877
Зочин · өчигдѳр
Daisogiin munhtsetseg 75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · өчигдѳр
ANUSDI80955877
Зочин · өчигдѳр
2ERTEI SEXSDI80955877BOOW XXN XUCHINDUULI XUSNG SEXSEER