“Токи аппликейшн дэх зээлийн эрхийг нь нэмэгдүүлнэ” гэж нэвтрэх нэр, нууц үгийг нь мэхлэн авч, өөрийн дансыг Токи аппликейшнд холбож, зээлжих эрхийн дүнгээр мөнгө шилжүүлэн авч залилжээ.

Хэрэгт холбогдогчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж, хэргийг энэ оны 07 дугаар сарын 25-ны өдөр шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын газарт хүргүүлсэн.

Иймд иргэд та бүхэн залилах гэмт хэргийн хохирогч болохгүйн тулд ямар ч тохиолдолд цахим орчин дахь аливаа мэдээлэл, тэр дундаа санхүүгийн үйл ажиллагаатай холбоотой зар, сурталчилгаанд болгоомжтой, хянуур хандахыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.