Цагдаагийн байгууллагаас иргэн Л-г зүс таних хүмүүс цахим орчинд нүцгэн зургийг нь түгээнэ хэмээн сүрдүүлж, их хэмжээний мөнгийг хууль бусаар авч байсан хэргийг илрүүлжээ.

Тодруулбал, 2023 оны 2 дугаар сарын 9-нөөс 2025 оны 6 дугаар сарын 4-ний хооронд нийт 397,200,000 төгрөгийг заналхийлж, дарамт үзүүлэн авсан байсныг тогтоосон байна.

Уг хэргийн хүрээнд холбогдох 4 этгээдийг илрүүлж, энэ оны 7 дугаар сарын 31-ний өдөр Нийслэлийн прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татаж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа юм.

Цагдаагийн байгууллагаас иргэдийг цахим орчинд хувийн мэдээллээ хамгаалж, ямар нэг байдлаар дарамт, сүрдүүлэгт өртсөн тохиолдолд яаралтай эрх бүхий байгууллагад хандахыг анхааруулж байна.