Экс нөхөр нь Ч.Ундрамынхнаас 2 сая доллар зувчуулсан гэв
5 цагийн өмнө
УИХ-ын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрамын экс нөхөр Б.Наранцацралт нь түүний талаар хувийн шинжтэй мэдээлэл, бичлэгийг олон нийтэд цацаж байсан билээ. Харин тэд хэдийнээ албан ёсоор салсан байна.
Тэгвэл Ч.Ундрамын аав, “Өсөх зоос” группийн захирал Ч.Чинбатын мэдэгдсэнээр, түүний хүргэн асан Б.Наранцацралт гэр бүлийн компанийнх нь хөрөнгөөс ойролцоогоор 2 сая ам.доллар завшсан гэнэ.
Тодруулбал Б.Наранцацралт нь тухайн үед хадам аавынхаа барилгын болон мал аж ахуйн (ямаа үржүүлгийн) бизнесийг удирдаж байсан бөгөөд тэндээс энэхүү их хэмжээний мөнгийг хувьдаа авч, зувчуулж, энэ хэргийг хуулийн байгууллага шалгаж байгаа гэсэн мэдээлэл таржээ.
Э.Солонго
сонин.мн
Зочин · 5 цагийн өмнө
Daisogiin munhtsetseg 75onii tuulai jiltei boovnii nuh