Хичээлийн хэрэгсэл, сурагчийн дүрэмт хувцас худалдаалж байгаа байршлууд
5 цагийн өмнө
Хичээлийн шинэ жилийг угтан сурагч, оюутан, эцэг эхчүүдэд хичээлийн хэрэгсэл, сурагчийн дүрэмт хувцсыг нэг дороос өргөн сонголтоор худалдаж авах боломжийг бүрдүүлэх зорилгоор нийслэлийн есөн дүүргийн 19 байршилд "Хичээлийн шинэ жилийн үзэсгэлэн худалдаа"-г зохион байгуулахаар болсон байна.
Зарим байршилд хичээлийн хэрэгсэл, сурагчийн дүрэмт хувцасны худалдаа гарч эхэлжээ.
Баянзүрх дүүрэгт:
- Жуковын талбайд 2025.08.11-2025.08.31
- Дүнжингарав худалдааны төв 2025.08.10-2025.09.01
- Баялаг-Ундраа төвийн гадна талбайд 2025.08.04-2025.09.01
Баянгол дүүрэгт:
- Шинэ Сандэй худалдааны төв 2025.08.04-2025.08.31
- АПЕКС дэлгүүрийн урд талд 2025.08.01-2025.09.01
- Байгаль-Эх цогцолбор 2025.08.10-2025.09.01
- Мета барилгын материалын худалдааны төв 2025.08.04-2025.09.01
Багахангай дүүрэгт:
- Төв талбайд 2025.08.22
Багануур дүүрэгт:
- Нацагдоржийн талбай 2025.08.20-2025.08.31
Сүхбаатар дүүрэгт:
- АСА арена гадна талбайд 2025.08.04-2025.09.01
- Хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн гудамж/УИД-ийн урд талын усан оргилуурын талбайд/ 2025.08.01-2025.09.01
- Голомт хотхоны хойд талбайд 2025.08.06-2025.09.06
Хан-Уул дүүрэгт:
- Хоёрдугаар хороо, 3 дугаар байрны урд талд 2025.08.15-2025.09.15
- IC парк 2025.08.10-2025.09.31
- Богдын музейн гадна талбайд 2025.08.15-2025.09.05
Чингэлтэй дүүрэгт:
- Тусгаар тогтнолын талбайд 2025.08.04-2025.09.01
Сонгинохайрхан дүүрэгт:
- 16 дугаар хороо, KFC-ийн зүүн талд 2025.08.15-2025.09.31
- Сүлжмэлийн үйлдвэрийн гадна талбайд 2025.08.15-2025.08.31
Налайх дүүрэгт:
- Соёлын ордны урд талд 2025.08.22-ноос худалдаа гарна.
Зочин · 3 цагийн өмнө