БОЛОВСРОЛЫН ЯАМ: Цаасгүй хурлын төхөөрөмж, интерактив самбар зэрэг 182 ширхэг тоног төхөөрөмжийг ₮969.7 саяар авсан
10 цагийн өмнө
Боловсролын яамны хурлын өрөөний ширээ, сандлыг нэг тэрбум төгрөгөөр тохижуулсан гэх мэдээлэл сүүлийн өдрүүдэд цахим сүлжээнд цацагдаад байгаа билээ.
Тус асуудалтай холбогдуулан Боловсролын Яамнаас албан ёсны мэдээлэл гаргаж, нэг тэрбум гаруй төгрөгөөр юу худалдан авч буй талаар дараах тайлбарыг өгчээ.
Боловсролын Яам "2025 оны улсын төсвийн хүрээнд Боловсролын салбарын албан хэрэгцээнд зориулсан тоног төхөөрөмжийг шинэчлэх ажил хийгдэж байна.
Энэ ажлыг хэрэгжүүлэхээр Төрийн худалдан авах ажиллагааны газраас тендер зарлаж, гүйцэтгэгчээр “Фэйд Трий” ХХК шалгарч 969.7 сая төгрөгийн гэрээ байгуулсан болно.
Гэрээний дагуу цаасгүй хурлын төхөөрөмж, интерактив самбар зэрэг нийт 40 төрлийн 182 ширхэг тоног төхөөрөмж нийлүүлж байгаа юм.
Боловсролын цахим шилжилтийн хүрээнд олон улсын чанартай хурал, уулзалтууд зохион байгуулах нөхцөлийг хангах, цаасгүй хурлын өрөөг бий болгож, цахимаар үйл ажиллагаа явуулах, төсвийн хэмнэлт бий болгох, серверийн ачааллыг бууруулах зэрэг олон талын үр ашигтай" хэмээн тайлбарлажээ.
Харин хурлын өрөөний ширээ, сандалтай холбоотой худалдан авалтын материалыг хавсаргаагүй байна.
Зочин · 8 цагийн өмнө
Daisogiin munhtsetseg 75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 10 цагийн өмнө
DYRTAI SEXSEER TOGLN ALNI SEKSEER XUSSEN BAIRLALAAR80955877SEKSDEED
Зочин · 10 цагийн өмнө
BIEE UNELLENE VANXANDI BOOB XXNO SEXSY BOOL BLNO ANUSDI