Эмэгтэйчүүд хар тамхинд донтох нь ихэсчээ
3 цагийн өмнө
Эмэгтэйчүүдийн 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн хүмүүжигч Х найзынхаа санал болгосноор анх хар тамхи хэрэглэжээ. Гэвч тэрээр өнөөдөр ээжийнхээ үүргийг биелүүлж үр хүүхэдтэйгээ хамт байх насан дээрээ ял эдлээд сууж байгаа талаараа харамсан ярьж байлаа.
Тэрээр 2023 оны долдугаар сарын 9-ны өдөр машиндаа хар тамхи тээвэрлэсэн болон мансуурсан байдалтай байхад Хар тамхитай тэмцэх газрынхан илрүүлж, арванхоёр дугаар сард хоёр жилийн ял авчээ. Энэ тухайгаа “Би хар тамхи, мансууруулах төрлийн бодис огт хэрэглэдэггүй. Түүний тухай ойлголтгүй нэгэн байсан. Нэг өдөр найзуудтайгаа уулзтал хар тамхи хэрэглэж үзэхийг санал болгосон. Хүнд “Үгүй” гэж хэлж чаддаггүйгээсээ болж хэрэглэж үзэж байсан. Түүнээс хойш тэдний үгээр “Суу гэвэл сууж, бос гэхэд босдог” хараат болсон. Цагдаад баригдах үедээ “мөс” гэдэг бодис хэрэглэсэн байсан. Дөрвөн хүүхэдтэйгээ хамт байж чадахгүй энд ингээд байж байгаадаа маш их харамсаж байна. Дүүдээ дөрвөн дүүгээ сайн харж хандаж байгаарай эгч нь удахгүй гараад очино гэж хэлмээр байна” гэсэн юм. Мөн “Үгүй” гэж хэлж чаддаг байгаарай гэж охид, эмэгтэйчүүдэд хэлмээр байна гэсэн юм. Энэ талаар “Найз чинь хэзээ ч чамд ийм муухай зүйл санал болгохгүй. Хэрэв чамд мансууруулах бодис санал болгож байгаа бол тэр чиний найз биш. Мөн “Үгүй” гэж хэлж сурах хэрэгтэй шүү” гэсэн юм.
Сүүлийн үед охид эмэгтэйчүүд санаатай болон санамсаргүй байдлаар хар тамхины хэрэгт холбогдох нь ихэсжээ. Тодруулбал, Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг 12 саун, массажны газар, тайчих үзүүлбэртэй шөнийн цэнгээний газрын ажилчид болон дуудлагаар биеэ үнэлдэг гэх 255 иргэнд тест тавьж үзэхэд 11 эмэгтэй мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн байжээ. Мөн хар тамхи, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн 10 хүн тутмын нэг нь эмэгтэй хүн байгаа аж. Энэ талаар Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Батхуяг “Өнгөрсөн сард баар цэнгээний газар шалгалт явуулж 1000 орчим иргэнд тест тавьж үзэхэд 23 хүнээс энэ төрлийн бодис илэрсэн. Эдгээр хүний гурав нь эмэгтэй хүн байсан. Хяналт шалгалтын явцад ажиглахад баар цэнгээний газраар үйлчлүүлж буй хүмүүсийн 60 гаруй хувь нь эмэгтэйчүүд байна. Тэр дундаа 18-20 насны охид. Тиймээс охиддоо анхаарал хандуулаач ээ гэж хэлмээр байна. Учир нь таны охиныг шөнийн цэнгээний газар явж байхад уух зүйлд нь мансууруулах төрлийн бодис хийх магадлалтай. Мөн хэрэглэгч олох гэсэн хүмүүстэй танилцах магадлалтай” гэсэн юм.
Охид эмэгтэйчүүдийн хувьд зөвхөн хэрэглэгч бус зөөвөрлөгч, тээвэрлэгч болох нь их байна. Энэ талаар эрх зүйч Б.Мандухай “Охид эмэгтэйчүүд хар тамхи зөөвөрлөгч, тээвэрлэгч болох нь их байна. Хар тамхи худалдаалдаг залуучууд охид эмэгтэйчүүдтэй дотно харилцаатай болж, байхгүй зүйлээр нь сэтгэлийг нь татаж, өөрт нь хэзээ ч үгүй гэж хэлэхгүй болох үед нь гэмт үйлдэлдээ татан оролцуулдаг. Ингээд охид миэрсдэлтэйг нь мэдсээр байж зөөвөрлөгч, тээвэрлэгч болдог. Жишээлбэл, Нэг эмэгтэй найз залуутай болсон байгаа юм. Тэр нь үнэтэй байранд амьдруулж, дэлгүүр хэсүүлж хүссэн бүхнийг нь авч өгсөөр өөртөө дасгажээ. Ингээд охиноор тээвэрлэгч хийлгэсэн байгаа юм. Охин тус мансууруулах төрлийн бодисыг тээвэрлэж байгаад баригдах юм бол нэг бол өөр улсад насаараа ял эдлэх эсвэл цаазаар авхуулна. Хэрэв Монголд орж ирлээ гэхэд их хэмжээний жилийн ял авна гэдгээ мэдсээр байж тээвэрлэгч хийсэн байсан. Тиймээс охид эмэгтэйчүүд минь ийм эрсдэлтэй байдалд өөрийгөө бүү оруулаач ээ. Эцэст нь та өөрөө л хохирно шүү дээ” гэсэн юм.
Харин хар тамхийг нэг удаа хэрэглэсэн бол таны очих эцсийн цэг шорон эсвэл үхэл л байдаг ажээ. Учир нь мансууруулах бодист донтсон хүмүүсийн таван хувь нь эдгэрдэг байна. Энэ талаар Анагаах ухааны доктор Б.Пүрэвжаргал “Донтолт гэдэг нь химийн бодис болон зан үйлийн хүрээнд үүсдэг өвчин, эмгэгийг хэлдэг. Химийн бодисын хүрээнд архи, дэгдэмхий бодис, цавуу, сэргээш, синтетик төрлийн бодисуудыг нэрлэдэг. Эдгээрийг олон дахин давтамжтайгаар хэрэглэснээр бие сэтгэцийн хамаарал гэдэг зүйлтэй болдог. Өөрөөр хэлбэл, эдгээр бодисыг хэрэглэсэн хүний тархи, мэдрэлийн эсэд өөрчлөлт гарснаар тухайн хүний хүсэл, сонирхлоос үл хамааран тухайн бодисоо эргэж нэхдэг, мэдрэлийн эсүүдийн бодисын солилцоо алдагддаг, тархины тодорхой хэсэг газарт өөрчлөлт явагддаг. Хүний тархины эс бол 100 тэрбум орчим ширхэг байдаг. Амьдралын явцад өсдөггүй, үрждэггүй, үхдэггүй, нөхөн төлждөггүй. Эрүүл амьдралтай хүний тархины эсүүд амарч байдаг бол дээрх химийн бодисуудыг хэрэглээд байхаар мэдрэлийн эсийг амраадаггүй. Харин тэдгээр мансууруулагч бодист буй сэргээгч бодисууд нь сэргээж, мансууруулж таатай мэдрэмж төрүүлдэг. Энэ нь явсаар донтолт үүсгэдэг. Хар тамхинд донтсон хүмүүсийн таван хувь нь л эдгэрдэг. Тиймээс хорт зуршлыг бий болгохгүй байх хэрэгтэй” гэсэн юм.
“Илэрц” арга хэмжээ эхэллээ
Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газар Харилцаа холбооны зохицуулах газартай хамтран өчигдрөөс ирэх сарын 11-ны өдрийн хооронд “Илэрц” арга хэмжээг зохион байгуулахаар болжээ. Тус арга хэмжээгээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн хэрэгжилтийг хангах, гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг арилгах, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисын ил болон далд хэлбэрээр олон нийт хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилсан кино болон реклам, видео бичлэг зэргийг олж тогтоон устгах зорилготой аж. Энэ тухай Хар тамхитай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх хамтын ажиллагааны ахлах мэргэжилтэн ахлах дэслэгч М.Даваасамбуу “Хар тамхитай тэмцэх газраас өдөр бүр хяналт шалгалт явуулж байна. Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг томоохон шөнийн цэнгээний газар,тайчих клубүүдэд хяналт шалгалт явуулж байна. Энэ арга хэмжээ нь тодорхой хугацаанд явагдаад дуусах биш, үргэлж явуулна. Тиймээс таны ойр тойрны хэн нэгэн хар тамхи хэрэглэсэн бол мэдээлэл өгч, ойрын хүнээ хамгаалаарай гэж хэлмээр байна. Хүүхэд чинь мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн бол цагдаагийн байгууллагад хандсанаар эрүүгийн хариуцлага хүлээхгүй. Учир нь Монгол Улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7.2-т сайн дураараа энэ төрлийн бодис хэрэглэснээ хүлээх юм бол эргүүгийн хариуцлагаас чөлөөлнө гэж заасан байдаг. Тиймээс мэргэжлийн байгууллагад эрт хандсанаар илүү үр дүнтэй” гэсэн юм.
Жишээлбэл, БЗД-ийн нутаг дэвсгэрт байрлах 22 настай эмэгтэй мансуурч, эцэг эхийгээ зодож байгаа талаар дуудлага мэдээллийг Цагдаагийн байгууллагад ээж нь өгчээ. Ингэснээр тус эмэгтэйд ял, шийтгэл оноолгүйгээр СЭМҮТ-д эмчлүүлж, цаашлаад эцэг эхтэй нь зөвлөлдөж ОХУ-д эмчилгээнд явуулж эмчүүлсэн байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Зочин · 1 цагийн өмнө
UILCHLD SEKSDD80955877
Зочин · 2 цагийн өмнө
Монгол хар тамхичидын гарт ороход ойрхон байна шүү. Хуучин үеийн баячууд өвгөрч дуусахад шинэ үеийн баячууд хар тамхичдын бүлэгт ороод эхлэх цагт бүх зүйл дуусна шүү Тэр цагт шудрага гэсэн хүн бүр мафиудын гарт хэрцгийгээр алуулна шүү. Өнөөдрийн жижиг авилгалчид ирээдүйд мафиар хамгаалуулсан аймшигт хүн мангас болох вий. Та биднийг чанга хатуу хуулиар зэвсэглэсэн цагдаа цэрэг шүүх л хамгаална өөр хэнч биш. Хууль нь сул бол мянган цагдаа байгаад ч мянган шудрага шүүгээдч Авилгалчид Алуурчид Хүчирхийлэгчид Бие Үнэлэлт зохион байгуулагчид Залилан луйварчид Хар тамхины бүлэглэлүүдийг зогсоож чадахгүй улам л олширч аажмаар томорч хүчээ авна. Бидний ганц зорилго бол хуулийг улам чанга болгох. Баячуудын хүүхдүүд хар тамхины ял авах гэж байгаа учраас зориуд хуулийг нь зөөлрүүлэх лобби ихээр явах гэж байх шиг байна Хэрхэвч ингэж ухарч болохгүй. Сүйрэл ойрхон байна шүү
Зочин · 3 цагийн өмнө
SHAALGN VANXANI SEXSYGR80955877
Зочин · 3 цагийн өмнө
SEREL ODOOJ DYRN XUSEED SEKSDX80955877XUSSEN SEKSDEX
Зочин · 3 цагийн өмнө
SEXSYNDE MANSYYRI SXN BOOWN XXOOD DOLOON ANUSN