ШҮҮХ: Ц.Санжаачойпэлийг энэ сарын 28 хүртэл үргэлжлүүлэн хорино
4 цагийн өмнө
Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос тус шүүхэд яллагдагч С-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг 2025 оны 8 дугаар сарын 28-наас 9 дүгээр сарын 28-ныг хүртэл 1 сарын хугацаагаар сунгах тухай санал ирүүлсэнийг шүүх хүлээн авч, хуралдаанд хяналтын прокурор, яллагдагчийн өмгөөлөгч Б, М нарыг оролцуулан 2025 оны 8 дугаар сарын 21-ний өдөр хянан хэлэлцээд прокурорын гаргасан саналыг “Хуульд нийцээгүй” гэж дүгнэн хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд яллагдагчийг урьд цагдан хорьсон үндэслэл арилаагүй гэж үзвэл яллагдагчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг тухай бүр 1 сар хүртэл хугацаагаар сунгана гэж заасан бөгөөд хяналтын прокурор нь анх яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналд хуульд заасан аль үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай огт дурьдаагүй байх тул шүүх өмнөх цагдан хорьсон үндэслэл арилаагүй гэж дүгнэх боломжгүй байна.
Мөн Хууль тогтоогчоос 2025 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.13 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Прокурор, яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн гаргасан санал, хүсэлтийн үндэслэлд хамаарах баримт, мэдээллийг шүүх хэргийн оролцогчид танилцуулж, тэдгээрт тайлбар хийх, холбогдох баримт, мэдээллийг гаргаж өгөх боломжоор хангана. Талуудад танилцуулагдаагүй баримт, мэдээлэл нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй.” гэж өөрчлөлт оруулсан байхад хяналтын прокурор дээрх хуульд зааснаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгах саналд хамаарах баримт, мэдээллийг дурьдаж, шүүх болон оролцогч нарт танилцуулаагүй бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “АНУ-ын визтэй тул оргон зайлах үндэслэлтэй” гэх тайлбар гаргасныг хүлээн авч, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгах үндэслэлгүй гэж дүгнэв.
Түүнчлэн хяналтын прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед яллагдагчид авсан таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгах саналыг гаргах эрхтэй болно.
Зочин · 1 цагийн өмнө
Daisogiin munhtsetseg 75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 1 цагийн өмнө
BOOB XXN 80955877
Зочин · 2 цагийн өмнө
80955877
Зочин · 2 цагийн өмнө
ANUSDN80855877
З · 2 цагийн өмнө
Харахаас зэвүүн нүдэнд хүйтэн п манай шүүхийнхэн зөвхөн мөнгөтөй хүнд үйлчилдэг гэдэг нь ил бна УИХ ,Ерөнхийлөгч шүүхийн ялгарал,завхрал,хээл хахуулийн талаар нэн дариу авч хэлэлцээчээ
Зочин · 3 цагийн өмнө
yadarsan ardiig mine darlaad bval alhaj yavaa gazar chin tugusguj bolno shu АНУ-ын визтэй gej Mongold irj hen durtaid gar hurj boldog te har tamxi chin min udahgui ami horlono hun yalgadas davraadag thag bich shu uhvel tna ter us gezgiig hardaa tamaa daaj amdraarai burhan nudtei shu hezee ch yadarsan ardtumeng mine daramtalj tavalj bolohgui ter АНУdaa ochij zombi boldo hun sug