"НҮҮДЭЛЧИН" ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ ЁСЛОЛ ТӨГӨЛДӨР ӨНДӨРЛӨЛӨӨ
3 цагийн өмнө
Монгол Улсын соёлын биет бус өвийн олон төрөл зүйл, угсаатны бүлгийн онцлогийг таниулан сурталчлах, сэргээн хөгжүүлэх зорилго бүхий “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль Налайх дүүрэг, Тайж хайрхан уулын бэлд дөрөв дэх жилдээ амжилттай болж өндөрлөлөө.
Фестивалийн тэргүүн байрт Нийслэл Улаанбаатар шалгарч 100,000,000 төгрөгийн эзэд боллоо. Дэд байрт Ховд аймаг, гутгаар байрт Өвөрхангай аймаг, дөтгөөр байрт Хөвсгөл аймаг болон Дундговь аймгууд шилдгээр шалгарлаа.
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Даваацэрэн, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын дарга Э.Цэнд-Аюуш болон эрхэм шүүгчид шилдэг өвлөн уламжлагчдын шагналыг гардуулж, фестивалийг албан ёсоор өндөрлүүлэв.
Гурав хоногийн турш "Нүүдэлчин" дэлхийн соёлын фестивальд өөрсдийн зан үйл, язгуур урлаг, уламжлал, соёлын биет бус өвийн онцлогийг толилуулсан 21 аймаг, нийслэлийн өвлөн уламжлагчид, уран бүтээлчид, нийт оролцогчид, фестивальд хүрэлцэн ирсэн Монгол түмэндээ болон манай орныг зорин ирсэн зочид, төлөөлөгчид та бүхэнд гүн талархал илэрхийлье.
Зочин · 2 цагийн өмнө
SEXSDI80955877