Х.Ганхуяг: Сарын 800,000 төгрөгийн орлоготой хүнийг ХХОАТ-аас 100 хувь чөлөөлнө
4 цагийн өмнө
Татварын багц хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар Улсын Их Хурал(УИХ)-ын гишүүн Х.Ганхуяг өнөөдөр танилцууллаа.
Тэрбээр "Найман сар гаруйн хугацаанд татварын багц хуулийн төсөл дээр ажиллалаа. 2025 оны тавдугаар сард өмнөх Засгийн газар өргөн барьсан байсан ч шинэ Засгийн газар байгуулагдсан нөхцөл шалтгаан үүссэнээр татан авсан юм.
Шинэ Засгийн газар байгуулагдахдаа ч татварын шинэчлэлийг үргэлжлүүлнэ гэсэн тул ажлын хэсгийн зүгээс одоо байгаа төсөл нь энэ юм гээд санал авах нь зүйтэй гэж үзсэн. D-Parliament-д байршуулсан төсөл бол өргөн барьсан хуулийн төсөл биш, олон нийтээс санал авч байгаа төсөл юм. Уг шинэчлэлээр иргэн, өрхийн татварын ачааллыг бууруулах, нийтээрээ тэгш шударгаар татвараа төлөх эрх зүйн орчин бүрдэнэ. Иргэн бүр татвартаа хөнгөлөлт чөлөөлөлтөө эдэлдэг, эргэж тайлагнадаг системд орно.
Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалтай нийцүүлэн эрчим хүчний хэмнэлттэй ногоон орон сууц, анхныхаа орон сууцыг худалдан авч байгаа тохиолдолд хуучин 6,000,000 төгрөгийн татварын хөнгөлөлт авдаг байсныг 15,000,000 төгрөг болгож байгаа.
Татварын багц хууль нь дөрөв дэх удаагаа парламентын түвшинд хэлэлцэгдэх шатандаа явж байгаа. Өмнө нь төсвийн хуулийг дагуулж аль нэг татварыг өөрчилдөг нь тогтолцооны гажуудал үүсгэдэг.
Тухайлбал Нэмэгдсэн Өртгийн Албан Татвар(НӨАТ) нь бүртгэлийн зориулалттай байсан ч гол зорилго нь тогтолцооны гажуудал руу авчирсан. Өнөөдрийн байдлаар 70 гаруй төрлийн үйлчилгээг чөлөөлчихсөн байгаа учраас НӨАТ-ын хамрагдалт 74 хувьтай байна. Энэ нь "саарал" эдийн засаг, зарим нь татвар төлдөг, зарим нь төлөхгүй байхаар шударга бус татварын тогтолцоо бий болдог. Иймд багц хуулиар шинэчлэх гэж байгаа юм" гэв.
Мөн УИХ-ын гишүүн Х.Ганхуяг "Нийт орлогоос Хувь Хүний Орлогын Албан Татвар(ХХОАТ)-ын шатлалыг тооцдог болох аргыг оруулж байгаа. Хялбаршуулсан горимыг зөвхөн НӨАТ-т үзүүлнэ. Өөрөөр хэлбэл НӨАТ нь зөвхөн бүртгэлийн үүргээ гүйцэтгэнэ.
Хувиараа бизнес эрхлэгчдийн татварын тайланг системээр бэлтгэн хүргүүлж, татвар ногдуулна. Технологийн шинэчлэлтээр иргэд, аж ахуйн нэгжүүдийн орлогыг үндсэндээ тодорхойлох боломжтой болсон тул системээ автоматжуулах, хялбаршуулах боломж нь нээгдсэн" гэв.
НӨАТ-ын хөнгөлөлт:
- 500,000 төгрөг хүртэлх худалдан авалтыг НӨАТ-аас 100 хувь чөлөөлнө.
- 500,000-800,000 төгрөгийн худалдан авалтад НӨАТ-ын 50 хувийн чөлөөлөлт олгоно.
ХХОАТ-ын өөрчлөлт:
- Сарын 800,000 буюу жилийн 9,600,000 төгрөгийн орлоготой хүнийг ХХОАТ-аас 100 хувь чөлөөлнө. Статистик мэдээллээс харвал жилийн 9,600,000 төгрөгийн орлоготой 360,000 хүн бий. Өөрөөр хэлбэл манай улсын ажиллах хүчний 36 хувь нь үүнд багтаж байна. Улирлын чанартай, цагийн ажил хийдэг хүмүүс 10 хувийн татвар төлж байгааг 0 болгоно.
- Одоогийн хуулиар ажилтны цалингаас суутгагддаг Нийгмийн Даатгалын Шимтгэл(НДШ) 11.5 хувь, ХХОАТ 10 хувь байгаа. 800,000 төгрөгийн үндсэн цалинтай байлаа гэхэд эдгээр татвар, шимтгэлээ төлөөд гар дээрээ 637,000 төгрөг авна. Олсон орлогоороо бүгдээр нь худалдан авалт хийлээ гэхэд НӨАТ-т 10 хувь буюу 63,720 төгрөг төлөөд, 2 хувийн буцаалт, ХХОАТ дээр 18 хувийн хөнгөлөлтөө эдэлнэ. Нэгтгэж үзвэл татварт 103,000 төгрөг төлнө. Цалингийн 13 хувийг татварт төлж байна гэсэн үг. Нэмэлт өөрчлөлтөөр 6,320 төгрөгийн татвар төлнө. 13 хувиас 0.8 хувийн татвар төлөхөөр болж буурна.
- Дундаж буюу 1,500,000 төгрөгийн цалинтай хүн өнөөгийн хуулиар 202,000 төгрөгийн татвар төлдөг бол нэмэлт өөрчлөлтөөр НӨАТ-ын буцаалт, ХХОАТ-ын хөнгөлөлт зэргээ тооцвол татварын ачаалал хоёр дахин буурна.
- 3,500,000 төгрөгийн цалинтай хүн 488,000 төгрөг буюу 14 хувийн татварын ачаалалтай байна. Нэмэлт өөрчлөлтөөр 9.5 хувийн татварын ачаалал авна.
- Жилийн 180,000,000 төгрөгөөс дээш орлоготой хүн одоо 20 хувийн татвар төлж байгаа бол шинэ төслөөр 360,000,000 төгрөгөөс дээш орлоготой хүн 20 хувийн татвар төлнө.
Аж Ахуйн Нэгжийн Орлогын Албан Татварын өөрчлөлт:
- 6,000,000,000 төгрөг хүртэлх ашигтай компаниуд 10 хувийн татвар төлдөг бөгөөд түүнээс дээш бол 25 хувийн татвар төлнө. Иймд компаниуд ашиг 6,000,000,000 төгрөг рүү дөхөхөд шинэ компани байгуулах, охин компани үүсгэх гэх мэтээр ашгаа задалж байгааг шийдэхийн тулд шинэчлэлээр 6,000,000,000-10,000,000,000 төгрөгт 15 хувийн татвар бий болгоно. Татварын ачааллыг бууруулж, хөрөнгө оруулалтын орчныг нь сайжруулж байгаа хэмээн УИХ-ын гишүүн Х.Ганхуяг танилцууллаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
Зочин · 1 цагийн өмнө
80955877VAWALDN MERGJLN
Зочин · 1 цагийн өмнө
TAGN MERGJLN VAWALDGCH80855877
Зочин · 2 цагийн өмнө
VANXANI SEXSEER80955877
Зочин · 3 цагийн өмнө
BOOB XXNO80955877
Зочин · 3 цагийн өмнө
ANUSDI80955877