УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан АН-ын даргад нэр дэвшинэ гэдгээ зарлаад байна. Угшлын хувьд тэрээр яах аргагүй Ерөнхийлөгч асан, МоАХ-ы дарга, УИХ-ын гишүүн Х.Баттулгын хүн.

Түүний пиарын ажлыг хийж яваад, УИХ-ын 2024 оны сонгуулийн өмнөхөн АН-д элссэн нэгэн.

 

Өөрөөр хэлбэл Л.Мөнхбаясгалан АН-ын дарга болвол мөнөөх л "Женко" дахин АН-ыг улс төрийн наймаа, панзныхаа хэрэгсэл болгоно гэсэн үг.

 

"Женко"-д Ардчилал, Ардчилсан Нам бүгдийг өгсөн. Бизнес хийх эрхээс эхлээд Монгол Улсын Ерөнхийлөгч болох хүртэл байж болох бүхнийг харамгүй өгсөн. Харамсалтай нь тэр их итгэл, найдвар, боломжийг "Женко" зүгээр л улс төрийн панз наймаа болгож, Ардчилсан Намыг баллаж орхисон билээ.

Иймээс ч АН-ын зарим залуус Ардчилсан Намаа "Женко"-гоос авч, түүний орон зайг намаасаа бүрмөсөн үлдэн хөөх нь зөв гэж ярилцах болсныг эх сурвалжууд өгүүлж байна.

 

Э.Солонго

сонин.мн