"Эко таур"-ын 26 давхрын рестораны террасаас хүн унаж нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, өнгөрсөн наймдугаар сарын 29-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Эко таур"-ын 26 давхарт үйл ажиллагаа явуулдаг ... ресторанд үйлчлүүлж байсан иргэн террасаас нь унаж нас барсан байна.

Уг осол орой 23.00 цагийн орчимд гарсан бөгөөд хэргийг цагдаагийн байгууллага үргэлжлүүлэн шалгаж эхэлжээ.

Энэ талаар бид эргэн мэдээлэх болно.