Монгол Улсын залуучуудын бүтээлч санаачилга, гарааны бизнесийг хөгжүүлэх, дэмжих зорилготой "iProject 100+" үндэсний хэмжээний реалити шоу албан ёсоор эхэлж байна.

Өнөөдрийн нөхцөлд манай улсын эдийн засагт залуусын оролцоо, бүтээлч сэтгэлгээ нэмэгдэж, гарааны бизнесийн соёл хөгжиж байгаа хэдий ч санхүүгийн асуудалтай тулгарсаар байна. Хэн нэгэн хот, хөдөөгийн хаана амьдарч байгаагаас үл хамаарч тухайн бүс нутагтаа төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломж байгаа ч хөрөнгө оруулалт, санхүүгийн асуудалтай үргэлж тулгардаг. Мөн старт-ап бизнесүүд түрээс, урсгал зардал, менежмент, маркетинг сурталчилгаа гэх мэт үндсэн зардлуудыг давж чадахгүй дарамтанд орж, улмаар зах зээлийг орхин гарч байна.

Эдгээр дарамт, зардлуудыг оновчтойгоор шийдэж чадвал ямар ч төрлийн бизнес бага өртөг, бага эргэлтийн хөрөнгөтэйгээр ашигтай ажиллах боломжтой. Энэ боломжийг хангахаар “IProject 100+ хөтөлбөр” орон даяар хэрэгжиж эхлээд байна. Тус хөтөлбөр нь иргэдийн хувьд хөрөнгө оруулалт, зээл, тусламж авч төсөөллөө бодит ажил болгон хэрэгжүүлэхэд нь туслах гүүр байх болно.

Энэхүү хөтөлбөрийн хүрээнд “IProject реалити шоу” нэвтрүүлэг хийгдэх бөгөөд хөтөлбөрийн хэрэгжилтийг бодитоор олон нийтэд харуулах юм.

Энэхүү реалити шоу нь зөвхөн хөрөнгө оруулалтын шоу бус оролцогч залуусын шинэлэг санааг олон нийтэд таниулах, тэдэнд бодит дэмжлэг үзүүлэх, салбар шилдэг мэргэжилтнүүдээс зөвлөгөө авах, хамтран ажиллах боломжийг бий болгох цогц зорилготой. Түүнчлэн, шаардлагатай тохиолдолд төр, хувийн хэвшил болон хөрөнгө оруулагчдын оролцоог ханган ажиллах замаар залуусын төслийг амжилттай хэрэгжихэд түлхэц үзүүлэх юм.

“IProject 100+ реалити шоугаар дамжуулан хамгийн багадаа 100 төслийг дэмжих ажээ. Та энэхүү нэвтрүүлгийн оролцогчоор бүртгүүлэх боломжтой. Оролцогч болохын тулд та заавал бизнесийн төсөл санаачлагч байх албагүй, төслөө заавал бичсэн байх ч албагүй, мөн өөрийн мэргэжил, ур чадвар дээрээ тулгуурлан бусадтай баг болон бизнесээ эхлүүлэх ч боломжийг энэхүү нэвтрүүлэг олгож байна.

Мөн та бизнесээ өргөжүүлэх хүсэлтэй бол, орон нутагтаа бизнес эхлүүлсэн бол, төслийн удирдагч болохыг хүсч байгаа бол, CEO болж өөрийгөө сорихыг хүсч байгаа бол энэхүү нэвтрүүлэгт оролцохоор бүртгүүлэх боломжтой.

ХЭРВЭЭ ТА БҮРТГҮҮЛЭХИЙГ ХҮСВЭЛ:

  1. ОНЛАЙН ПЛАТФОРМ БҮРТГЭЛ: zaluus.mn
  2. ОНЛАЙН БҮРТГЭЛ: https://forms.gle/kxeJG44sWNrmZ1V57
  3. ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ: +976 9477 0011