Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн 2025 оны есдүгээр сарын олголтын хуваарийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас гаргасан байна. 

Хүүхэд бүрд олгодог 100 мянган төгрөгийн тэтгэмжийг энэ 18-ны өдрөөс олгох бол хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээ 15-ны өдрөөс эхлэх ажээ.