Хүүхдийн Урлан Бүтээх Төв(ХУБТ)-ийн 2025-2026 оны хичээлийн жилийн элсэлт эхэллээ. Элсэлтийн бүртгэл есдүгээр сарын 12-ныг дуустал өдөр бүр  09:00-17:00 цагт төвийн байранд явагдаж буй.

Энэ хичээлийн жилийн хувьд ХУБТ нь 2-12 дугаар ангийн сурагчдад зориулан

  • уран зураг /анхан шат/
  • монгол уран бичлэг
  • монгол зураг
  • эко гар урлал
  • дизайн урлал зэрэг 20 төрлийн сургалтыг үнэ төлбөргүйгээр зохион байгуулна.

Бүрдүүлэх материал:

  1. Төрсний гэрчилгээ /хуулбар/
  2. Цээж зураг 1%

Өглөөний сургалт 09:00-11:00 цагт, өдрийн сургалт 14:00-16:00 цагт явагдана.