Гадны бүлэглэлтэй хамтран телеграмаар монголчуудаа залилсан долоон этгээдийг баривчилжээ
3 цагийн өмнө
Телеграмаар иргэдийг залилдаг долоон этгээдийг олж тогтоож, дайчлан баривчилсан талаар цагдаагийн байгууллагаас мэдээллээ.
Тодруулбал, үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэгт элсэж, уг бүлгийн аргачлал заавраар гэмт хэрэг үйлдэж буй Монгол Улсын иргэн О нарын долоон этгээдийг баривчилсан байна. Мөн энэ сарын 2-ны өдрөөс нэр бүхий таван этгээдэд яллагдагчаар цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авч, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж. Шалгалтын явцад нэр бүхий иргэдийн байрлаж байсан орон байранд нэгжлэг хийж, гар утас, техник хэрэгсэл, гадаад улсын мөнгөн тэмдэгтийг хураан авсан байна.
Гэмт этгээдүүдийг илрүүлэн баривчилсан талаар ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх албаны мэргэжилтэн, цагдаагийн дэслэгч С.Мягмарсүрэн дараах мэдээллийг хүргэсэн юм.
Тэрбээр "Телеграм орчинд иргэдийг залилдаг долоон этгээдийг дайчлан баривчилсан.
Урьдчилсан байдлаар үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт бүлэгт элсэж, уг бүлгийн аргачлал заавраар гадаад улсаас манай улсын иргэд рүү энэ төрлийн гэмт хэргийг үйлдэж байгаа Монгол Улсын иргэн О нарын долоон этгээдийг дайчлан баривчилж, есдүгээр сарын 2-ний өдрөөс нэр бүхий таван этгээдэд яллагдагчаар цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авч мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Шалгалтын явцад нэр бүхий иргэдийн байрлаж байсан орон байранд нэгжлэг хийж, гар утас техник хэрэгсэл, гадаад улсын мөнгөн тэмдэгтийг хураан авч, хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон.
Тус хэрэгт цагдаагийн байгууллагаас нэг жилийн хугацаанд баримтжуулж, гадаад улсаас энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж байгаа дээрх бүлэг этгээдийг олж тогтоон дайчлан баривчилсан.
Цаашид үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт бүлэгт элсэн гадаад улсаас манай улсын иргэд рүү чиглэн гэмт хэрэг үйлдэж байгаа Монгол Улсын нэр бүхий этгээдүүдийг олон улсад эрэн сурвалжилга зарлан, Монгол Улсад албадан ирүүлэхээр мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа" гэж хэллээ.
ВИДЕО:
Зочин · 1 цагийн өмнө
SHAAX DYRTAI ZALYYSTAI TSAGG SEKSYGEER80955877
Зочин · 3 цагийн өмнө
UILCHLD SEXSDEED80955877
Зочин · 3 цагийн өмнө
TSAGN XUCHINDX SEKSYGR80955877ERCHUUDTEI