Цагдаагийн байгууллагаас 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр БНХАУ-ын иргэдийг барьцаалан нэгийнх нь амь насыг хохироосон хэрэгт БНХАУ-ын иргэн Шүй Хан Мин, Лиү Бөүвин, Монгол Улсын иргэн А.Даянтөмөр, А.Тэнгис нар нь хүн барьцаалсан, эд хөрөнгийн авахаар заналхийлсэн, эрүүл мэндэд хохирол учруулсан, хүнийг алах зэрэг гэмт хэрэг үйлдсэнийг тогтоон яллагдагчаар татаж, тэдгээрт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна.

Уг хэргийг нийслэлийн прокурорын газраас 2025 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр яллах дүгнэлт үйлдэн хэрэг үйлдсэн дөрвөн хүнийг цагдан хорих арга хэмжээний хамт шүүхэд шилжүүлжээ.

Гэтэл Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн төрсөн ах Ц.Арсландоржийн хүү А.Даянтөмөр, А.Тэнгис нарын өмгөөлөгч нар цагдан хорих шүүгчийн шийдвэрийг хүчингүй болгуулахаар шүүхэд гомдол гаргасныг Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн ерөнхий шүүгч 2025 оны 5 дугаар сарын 06-ны өдөр цагдан хорих шийдвэрийг хүчингүй болгож А.Даянтөмөр, А.Тэнгис нарт хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсан байгаа юм байна.

Одоо гэмт хэрэг үйлдсэн БНХАУ-ын иргэн Шүй Хан Мин (XU HANGMING), Лиү Бөүвин (LIU BOWEN)нар цагдан хориотой,А.Даянтөмөр, А.Тэнгис нар гадуур байгаа хэрэг шүүхэд очсоноос хойш 5 сар болжээ.