Сонгинохайран, Баянгол, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд "Gem mall" худалдааны төвд эхнэрээ 40 удаа хутгалж хөнөөсөн этгээд н.Энхбатад холбогдох хэргийн шүүх болж, дөнгөж сая шийдвэрээ танилцууллаа.

Тодруулбал прокуророос санал болгосны дагуу шүүгдэгч н.Энхбатад БҮХ НАСААР НЬ ХОРИХ ял оногдуулж, ялыг хаалттай хорих ангид эдлүүлэхээр боллоо.

Хэргийг сануулахад, өнгөрсөн зургаадугаар сарын 27-ны өдөр БГД-ийн нутаг дэвсгэрт байрлах "Gem mall" худалдааны төвд эхнэрээ олон удаа хутгалж хөнөөсөн аймшигт хэрэг гарсан байдаг.