Хүний хөгжлөөрөө сүүл мушгидаг зүүн бүсийнхэн хэзээ “хүний зэрэг”-т хүрэх вэ?!
2 цагийн өмнө
Манайх улс л юм болохоор хүн амаа бүс нутгаар нь ангилж байгаад хэрхэн, яаж амьдарч байна вэ гэдгийг судлан тодорхойлдог. Тодруулбал, хүний хөгжлийн үндсэн хэмжигдэхүүнийг илэрхийлж, хүний хөгжлийн урт хугацааны төлөв байдлын ерөнхий дүр зургийг харуулах, хүний хөгжлийг хэмжих нийлмэл үзүүлэлтийг гаргаж, түүнийгээ хүний хөгжлийн индекс хэмээн нэрлэдэг. Өөрөөр хэлбэл, энэ нь Монгол хүний чадавхийн хөгжлийг харуулах бөгөөд эрүүл саруул байж, урт удаан наслах, эрдэм мэдлэг эзэмших, амьжиргааны зохистой нөхцөлд аж төрөх гэсэн хүний амьдралын үндсэн гурван хэмжигдэхүүнээр нь илэрхийлдэг зэрэглэл юм.
Үүнийг Үндэсний статистикийн хорооны суурин хүн амын жилийн эцсийн тайлан, Хүн амын ердийн хөдөлгөөний хагас жил, жилийн тайлан, Хүн ам, орон сууцны тооллого, жил бүрийн ҮНО-ын гүйцэтгэл, жил бүрийн ДНБ-ий гүйцэтгэл, улс, аймаг, нийслэлээр БСШУСЯ-ны бүх шатны сургуульд суралцагчдын тайлан, Дэлхийн банкны Олон улсын өртгийн зэрэгцүүлэлтийн хөтөлбөрийн тайлангаас эх сурвалж болгож тооцоолдог байгаа юм. Энэ жилийн дүн 2025 оны зургадугаар сарын 6-нд гарчээ. Үүгээр, Хүний хөгжлийн индексийг улсын хэмжээнд 0.756, Баруун бүс 0.707, хангайн бүс 0.720, төвюийн бүс 0.753, зүүн бүс 0.703, Улаанбаатар 0.802 хэмээн гаргасан байна. Энэ үзүүлэлт буюу хүний хөгжлийн индексээр зүүн бүсийнхэн сүүл мушгижээ. Зүүн бүс дундаа Дорнод аймаг 0.720, Сүхбаатар аймаг 0.685, Хэнтий аймаг 0.690 гэсэн үзүүлэлттэй гарчээ.
Монголын төрөөс улсыг бүсчилж, аливаа томоохон сонгууль, хөгжлийн хөтөлбөр зэргийг бүсчлэлээрээ явуулдаг болсон. Бодлого нь ч гарсан. УИХ-ын 2024 оны 64 дүгээр тогтоолоор Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг батлан гаргасан. Уг үзэл баримтлалаар хүний хөгжил, ер нь өөр бусад бүх үзүүлэлт сэлтээ бүсчилсэн байдлаар шийдэхээр боловсруулж баталсан байдаг. Тэгвэл, тэр үзэл баримтлалд хүний хөгжлийг хэрхэн тусгасан бэ. Сонирхон ухаж үзэв. Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд зүүн бүстэй холбоотой зургаан заалт оржээ. Эрхэм зорилго, Бүсчлэлийн тогтолцоо, Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын зорилтыг хэрэгжүүлэх үе шат, Зүүн бүс, Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх арга хэрэгсэл, Хүлээгдэж байгаа үр дүн гэсэн заалтууд байна. Гэвч, эдгээрт хүний хөгжлийг тэгнэ ингэнэ гэсэн зүйл тодорхой алга. Зам харгуй, цахилгаан станц, үйлдвэр, түүх соёл, аялал жуулчлал, мал аж ахуйг чухалчилжээ. Угаасаа зорилгоо “… Зүүн Хойд Азийн орнуудтай эдийн засгийн харилцааг өргөжүүлж, Хан Хэнтийн нуруу, Дорнод Монголын байгалийн экосистем, Дэлхийн өв Бурхан халдун, Эзэн Чингис хааны төрт ёс, түүх, соёлын өвд түшиглэн “Түүхэн аялал жуулчлалын төрөлжсөн бүс бөгөөд эрчимжсэн хөдөө аж ахуйн дэд бүс” болно” гээд тодорхойлжээ. Эдгээрээс түүж шүүрдэж байгаад хүний хөгжилтэй ойртуулан ойлговол 5.3-ын “…Бүсийн хөгжлийн бодлогод нийцсэн татварын бодлого хэрэгжүүлнэ”, 5.6-гийн “…Бүсийн хүний нөөцийн бодлого, нийгмийн баталгааг хангах төсөл, арга хэмжээ, түрээсийн орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлнэ”, 6.1.2-ын “...Бүс бие даан хөгжих чадвартай болж, бүс нутгуудын эдийн засаг, нийгмийн хөгжлийн түвшний ялгаа багасаж, иргэдийн амьдралын чанарын үзүүлэлт өсөж, хөдөлмөр эрхлэлт нэмэгдэж, ажилгүйдэл, ядуурал буурна”, 6.1.3-ын “…Бүсчлэлээр дамжуулан Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлын оновчтой тогтолцоотой, эдийн засгийн үйл ажиллагааны төрөлжилт, дагналт, хоршилт бүхий бүс нутгийг хөгжүүлнэ”, 6.1.5-ын “…Хот, хөдөөгийн иргэдийн амьдралын түвшин, чанарын ялгаа багасна”, 6.1.6-гийн “…Хүн ам суурьшсан нутаг дэвсгэрийн дэд бүтцийн хангамж шаардлагатай түвшинд хүрч, нийлүүлэлтийн сүлжээ бүрдсэнээр нэг төвийн хамаарал арилна” гэснийг онцолж болохоор байна.
Гэхдээ, энэ нь хүний хөгжлийн индексийн үндсэн “шалгуур” болох зүүн бүсийнхний дундаж наслалтын индекс, боловсролын индекс, орлогын индексийг нэмэхэд нэмэр тусаа өгөх үү. Хамгийн гол нь, энд дурдсан гурван индексийн чанар сайжирч байж хүний хөгжлөөрөө сүүл мушгисан зүүн бүсийнхэн “хүний зэрэг”-т хүрэх юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Зочин · 2 минутын өмнө
SEKSEER TOGLI80955877
Зочин · 2 цагийн өмнө
SXN URN SHINEGENE AMSI80955877UILCHLE XNE
Зочин · 2 цагийн өмнө
TOMSGN GOE TACHAANGUI XELEEREE DOLOON80955877
Зочин · 2 цагийн өмнө
TOMSGN GOEOOR SERELN80955877ODOON
Зочин · 2 цагийн өмнө
80955877SHAALTSAAD XUCHINDEED80955877BOOB DOLOOJ
Зочин · 2 цагийн өмнө
SEKSDI UILCHLI XALYYTSI
Зочин · 2 цагийн өмнө
ANUSN80955877AL SEXSDEED80955877BOOWN XXN URN SHINEGENE AMSI