Самарт яваад сураггүй алга болсон 46 настай эмэгтэйг эрэн хайх ажил үргэлжилж байна
4 цагийн өмнө
Өчигдөр эрлийн баг 3 бүлэгт хуваагдан:
1 дүгээр бүлэг: 10 хүн, 10 морьтойгоор алга болсон ‘’Дуургын нуруу’’ гэдэг газраас зүүн хойд зүгт 10км-т
2 дугаар бүлэг: 8 хүн алга болсон ‘’Дуургын нуруу’’ гэдэг газраас баруун зүгт 5км зайд явганаар
3 дугаар бүлэг: 7 хүн алга болсон гэх ‘’Дуургын нуруу’’ гэдэг газраас хойд зүгт 5км зайд явганаар нийт 25 хүн, 10 морьтойгоор 20км зайд эрлийн үйл ажиллагааг зохион байгуулсан боловч тодорхой үр дүнд хүрээгүй тул эрлийг ажиллагааг түр зогсоож, өнөө өглөөнөөс эрлийг дахин эхлүүлсэн байна.
Самар түүж явсан иргэдийн байсан газар нь шигүү модтой, хад асга ихтэй, хөвд зузаан, намагтай зам бартаатай явахад хүндрэлтэй байгаа талаар Хөвсгөл Аймгийн Онцгой байдлын газар мэдээлжээ.
Эх сурвалж: Хөвсгөлийн өнгө
Зочин · 7 минутын өмнө
SERELN XANMAAR80955877YSAGR SHAAN XUSNG XNE
Зочин · 4 цагийн өмнө
BOOBN DOLOON80955877SADARLI
Зочин · 4 цагийн өмнө
ANUSN BOOW XXI80955877