Хорт зуршлын хичээл орсон ч өсвөр үеийнхний тамхины хэрэглээ буурахгүй байна
4 цагийн өмнө
Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилт, бодлогын зөвлөмжүүд, эрх зүйн орчныг шинэчлэх боломжуудын талаар өнөөдөр холбогдох байгууллагынхан хэлэлцлээ.
- Тамхины хяналтын тухай хуулийн 9 дүгээр зүйлд Ерөнхий боловсролын сургуулийн 500 метрийн дотор тамхи худалдаалахыг хориглосон гэж заасан.
- Боловсролын сайдын 2024 оны А/140 дүгээр тушаалаар Боловсролын сургалтын байгууллагын орчинд электрон тамхи хэрэглэхийг хориглосон байдаг аж.
Боловсролын яамнаас мэдээлснээр ЕБС-д эрүүл мэндийн хичээлийн "Хорт зуршил" агуулгын хүрээнд тамхины хорт зуршлын талаар 6-12 анги тус бүр хоёр цаг судалдаг байна. Гэсэн хэдий ч өсвөр үе, хүүхэд залуусын дунд тамхины хэрэглээ буурахгүй байгаад салбар бүр анхаарал хандуулж хамтран ажиллах ёстойг энэхүү хэлэлцүүлгээр онцолжээ.
Нийслэлийн эрүүл мэнд/НЭМГ/ газраас сургууль, цэцэрлэгийн ойр орчимд зөвшөөрөлгүй тамхи, тамхин бүтээгдэхүүн худалдаалж буй худалдааны төвүүдэд хийсэн хяналт шалгалтын талаар НЭМГ-ын байцаагч н.Ган-Эрдэнэ танилцууллаа.
Тус төлөвлөгөөт бус хяналт шалгалтад нийт 100 орчим аж ахуйн нэгжийг хамруулснаас зөвшөөрөлгүй тамхи зарж буй долоон аж ахуйн нэгжид Зөрчлийн тухай хуулиар торгуулийн арга хэмжээ авсан байна. Мөн тухайн долоон ААН-ээс нийт 81 төрлийн 2,627 ширхэг тамхийг хурааж авсан байна.
Аж ахуйн нэгжүүд хяналт шалгалтын талаар бие биедээ мэдээлсний улмаас нууцаар зарж байсан тамхиа нуун дарагдуулах зөрчлүүд мөн илэрсэн учир зөрчилтэй ААН-үүдийн тоо бага байна гэв.
Түүнчлэн Ерөнхий боловсролын сургуулийн 500 метрийн дотор тамхи худалдаалахыг хориглосон гэж заасан хууль хэрэгжихгүй байгааг хэлэлцүүлэгт оролцогчид шүүмжлэв.
Зочин · 4 цагийн өмнө
Daisogiin munhtsetseg 75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 4 цагийн өмнө
URN SHINEGENE AMSN TACHAANGUI SEKSY80955877
Зочин · 4 цагийн өмнө
SERELN SEKSYGR XANADGUI ZALYYSN ANUSN NUXN TAALAMJTAI XELEEREE DOLOOGD80955877
Зочин · 4 цагийн өмнө
SEXSYGR MANSYYRI BOOBN XXN ANUSDX ALNI SEKSDN80955877BOOWN DOLOOJ