Хятад улс гаалийн албан татвараа 40 орчим хувиар нэмэгдүүлсэн. Бараа материал ачсан том оврын автомашин тус бүрт 16-17 сая төгрөгийн татвар ноогдуулж байгаа учраас "Монголын хилээр ачаа бараа орж ирэхгүй гацсан" мэдээлэл гарсан.

Энэ асуудлаар Гаалийн ерөнхий газраас тодруулахад:

- Монголын талд ачаалал үүсээгүй. Өнгөрсөн долоо хоногийн Пүрэв, Баасан гарагаас эхлээд ачааны машин орж ирэхгүй байгаа нь үнэн. Хятадын талаас импортын татвар нэмэх шийдвэрээ 2 улсын дипломат харилцааны шугамаар урьдчилан мэдэгдэж, албан бичгээр мэдэгдэх ёстой. Тиймээс Гадаа харилцааны яамнаас тодруулах нь зүйтэй гэлээ.

Харин Гадаад харилцааны яамнаас тодруулахад:

-Одоогоор БНХАУ-ын талаас ямар нэг албан бичиг шийдвэр ирээгүй. Урд хил дээр ачаа бараа гацсан мэдээлэл ирээгүй байна гэсэн тайлбарыг өглөө.

 

БНХАУ хилээр гарч буй бүх төрлийн барааны албан татвараа 40% хүртэл нэмэх шийдвэр гаргасан” талаар албан ёсны эх сурвалжаас гаргасан мэдээлэл байхгүй байна.

Харин 2025 оны 10 дугаар сарын 9-нд Хятад улс хэт хатуу материал, ховор металл, батерейтай холбоотой бүтээгдэхүүнд хатуу экспортын хяналт тогтоосон тухай Xinhua News Agency, China Daily зэрэг Хятадын мэдээллийн сайтууд мэдээлжээ.