Монголын хип хоп урлагийн энэ цаг үеийн гол төлөөлөл болж буй реппер Gee буюу Мөнх Эрдэнэг хатуухан үгтэй дуу дуулдаг гэж олон хүн хэлдэг.

Гэсэн ч тэрээр бодит амьдрал дээр тун сайн залуу гэж ярих хүн олон. Түүнчлэн ар гэртээ тун сайн хань болон аав болдог. Түүний арын албыг бат найдвартай сахидаг гэргий нь тийм ч их олны хараанд өртөөд байдаггүй. Харин өчигдөр Тэнгис кино театрт нээлтээ хийсэн “Шарталт” киноны нээлтэд реппер залуугийн гэргий хамт иржээ. Ямартаа ч түүний гэргийг энэ өдөр нөхөртөө баяр хүргэхээр ирсэн байна.

Шарталт киноны дууг жүжигчин Амбий, Баатархүү, Бямбасүрэн нар өөрсдөө дуулсан ч энэ дууг нь Gee зохиосон юм.