Ерөнхий сайд Г.Занданшатар Шадар сайд С.Амарсайханыг Хариуцлагын гэрээ зөрчсөн тул албан тушаалаас нь огцрууллаа. Энэ тухайгаа Засгийн газрын хуралдааны эхэнд мэдэгдэн: "Бид хуулийн хүрээнд, Үндсэн хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа.

 

Арга зүйн хувьд тэгж байгаа ч зорилго нь буруу, албан тушаалын төлөө өс хонзонгийн сэдэлтэй, хууль бус аргаар, Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрхийг авах гэсэн ийм үйл ажиллагаа даамжирсан.

 

Харамсалтай нь, энэ үйл ажиллагаанд манай зарим сайд нар оролцож, гарын үсэг зурж, уриалж, гишүүдийг дарамталж ажилласан. Тийм учраас одоо би Шадар сайд Амарсайхан сайдыг ажлаас чөлөөлж байгаагаа өнөөдөр мэдэгдэж байна. Ерөнхий сайдын үүргийн хүрээнд шатахууны хомсдлыг бид шийдвэрлээд байхад, “шатахуун хомсдолтой” гэж нийгмийг өдөөн турхирч байгаа мэт яриа гаргаж байна.

 

Айрай хийж бид өдөр шөнөгүй ажиллаж байж шатахууны хомсдол өнөөдөр бүрэн шийдвэрлэгдлээ. Гэтэл танхимаасаа зөрсөн байр суурь, зарчмыг илэрхийлж байгаа нь үнэндээ бидний хүлээсэн хариуцлагатай гэрээнд нийцэхгүй байна.

 

Тийм учраас өчигдөр орой шийдвэр гаргаж, бичгүүдээ явуулаад чөлөөлөх болсныг хамт олныхоо өмнө танд хэлж байна. Танд цаашдын ажилд амжилт хүсье." гэжээ.