Н.Учралыг МАН-ын дарга, УИХ-ын даргад нэр дэвшүүлэх үү
3 цагийн өмнө
Хоёр сар шахам үргэлжилсэн МАН доторхи улс төрийн тэмцэлтэй холбоотойгоор тус намын лидерүүдийн дунд "Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нарын аль аль нь нэр хүндгүй боллоо.
Иймээс намын даргад дундын хувилбар гаргаж ирж нэр дэвшүүлье" гэх яриа гарах болсон билээ. Өчигдөр Монгол Улсын Ерөнхий Сайд Г.Занданшатар мэдэгдэл хийн, МАН-ын даргын өрсөлдөөнөөс нэрээ татсан нь энэ яриаг бодит болгох эхлэлийг тавив.
УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалангийн хувьд ч нэрээ татахаас өөр аргагүй нөхцөл байдалтай болжээ.
Учир нь тэр эрүүгийн гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан тул юун намын даргад нэр дэвших, 30 хоногийн дотор намын гишүүнчлэлээсээ татгалзах ёстой. Мөн Х.Нямбаатар, Л.Оюун-Эрдэнэ нар түүнээс нүүр буруулсан тул Д.Амарбаясгалангийн нам дотор нь дэмжлэг нь ч үлэмж багасчээ.
Х.Нямбаатар МАН-ын даргад нэр дэвшихгүй гэдгээ намынхаа удирдлагуудад албан ёсоор хэлж, Л.Оюун-Эрдэнэ ч цаашид намынхаа Ерөнхий Сайдыг дэмжиж ажиллана гэдгээ илэрхийлсэн байна.

Иймээс ч МАН-ын удирдах Зөвлөлөөс УИХ-ын гишүүн, Тэргүүн Шадар Сайд бөгөөд Эдийн Засгийн Хөгжлийн Сайд Н.Учралыг МАН-ын даргад албан ёсоор нэр дэвшүүлэх хувилбар маш хүчтэй яригдаж эхэлжээ.
Хэрэв энэ хувилбар хэрэгжиж, Н.Учрал МАН-ын даргаар сонгогдвол УИХ-ын даргаар ч мөн давхар ажиллах юм байна.
Э.Солонго
sonin.mn







Зочин · 2 цагийн өмнө
SAWN80955877
Иргэн · 3 цагийн өмнө
Учрал ждүчин яагаад дэвшээд байдаг юм бол Хүрэлсүхийн суганы үс болхооруу
Зочин · 3 цагийн өмнө
ANUSD80955877BOOB XXN DOLOOJ TAWILT XNE TOMSGN XELEERE GOE LAW DOLOOMOIR