УИХ-ын чуулганы хуралдаанаар гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэж байна.

Тэгвэл нийгмийн асуудлыг хөндсөн чухал хуулийг хэлэлцэж байхад гишүүд, сайд нар алга байна гэсэн шүүмжлэлийг дагуулаад байгаа юм.

УИХ-ын Тамгын газраас гаргасан ирцийн нээлттэй мэдээллээс харахад, 28 гишүүн гадаад, 3 гишүүн дотоод томилолттой байна. Харин Д.Амарбаясгалан, О.Батнайрамдал, Д.Энхтүвшин нарын гишүүд чөлөөтэй байгаа бол Л.Оюун-Эрдэнэ тодорхой шалтгаангүйгээр хуралдаанд ирээгүй гэжээ.