Лангуунаас үнэт эдлэл, булган шуба хулгайлсан этгээдийг баривчилжээ
5 цагийн өмнө

Энэ оны 12 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Лангуунаас алтан гинжнүүд хулгайд алдсан” гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.
Дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад 37 настай, эрэгтэй, “С” уг хэргийг үйлдсэн болохыг олж тогтоон баривчиллаа.
Уг этгээдийг баривчлах ажиллагаа явуулах үед эд мөрийн баримтаар үнэт эдлэл, булган шуба зэргийг хураан авав.
Дээрх этгээд нь Сонгинохайрхан дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг лангуунаас үнэт эдлэл, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах худалдааны төвөөс булган шуба хулгайлсан болох нь тогтоогдоод байна.
Иймд худалдаа, үйлчилгээ эрхэлдэг ирдэг та бүхэн өөрийн бараа бүтээгдэхүүнээ ил, хараа хяналтгүй орхихгүй байх, эргэн тойрондоо хяналтын камер суурилуулж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.
Эх сурвалж: ЦЕГ







Зочин · 5 цагийн өмнө
BOOB XXI BOOW XANMAAR DOLOOX TOMSGN XELEERE GOEOOR DOLOOMOOR TAWILT XNE80955877
Зочин · 5 цагийн өмнө
SEXSYGEER VANXANI BIEE UNELELN VANXANI SEXSY AJIL XNE80955877